🇲🇳 Бүгдээрээ сайн байна уу? За энэ удаагийнхаа бичлэгээ би та бүгдийн хамгийн их хүсэлт явуулж асуусан Англи хэл хэрхэн сурах вэ гэдэг сэдэв дээр хийлээ. Та хэдийн явуулж буй сэтгэгдлүүдэд бас цаг тухайд нь хариулж чадалгүй завгүй байдаг ч гэсэн бүгдийг нь уншиж байгаа шүү. Тэгээд яг нэн хэрэгцээ болж буй тэр дутагдаж байгаа зөвлөгөөг өгөхийг хичээдэг. Олон арга барил хуваалцахаас илүүтэйгээр гарын 5 хуруунд багтсан зөвлөгөөг өгч түүн дээрээ дэлгэрэнгүй тайлбар өгсөн байгаа. Та бүгд чадна аа, амжилт хүсье! 🙆🏻♀️💕