Энэхүү дугаарын зочноор бидний сайн мэдэх Монголын Дауны Холбоо-г үүсгэн байгуулагч, Монголын Тусгай Олимпын Хорооны УЗ-ийн гишүүн, 2014 оны Young Global Leader буюу Дэлхийн залуу манлайлагч, "Social entrepreneur" В.Ганзориг оролцлоо.Сонсогч та бүхэн түүний бүтээж, зорьж буй нийгмийн ажлууд, Монголын Дауны Холбооны үйл ажиллагаа, маркетинг, бизнесийн салбарт ажиллаж буй туршлага зэрэг сонирхолтой сэдвүүд, хувь хүний итгэл үнэмшил, үзэл бодлынх нь талаар сонсохыг хүсвэл энэ дугаартай хамт байгаарай.-1:54 Танд эх орон байгаа юу?8:17 Бэртэгчин хүмүүсээр дүүрсэн нийгэм17:20 Social entrepreneur болсон шалтгаан24:01 Нийгмийн түүчээ байх талаар27:20 Өөртөө үнэнч байх 34:44 Бид яагаад хулчгар байх сонголтыг хийж байна43:39 Залуучуудын оролцоо муу байна50:00 Ментортой байхын давуу тал1:08:08 Монголизм гэх нэрийг зүй бусаар ашиглах1:15:44 "Трио" уран сайхны киноны үүсэл1:26:35 Даун бол өвчин биш хам шинж1:32:09 Би Дауны хам шинжтэй хүүгийн аав хүн1:41:27 Ганц, хоёр ТББ-ын хийх ажил биш1:46:20 Нийгмийн хандлага 1:49:05 Бүтээлч байдал ба сэтгэлгээ———Сэхээтэн подкастын тухайд: Сэхээтэн Подкастад тавтай морил! Энэхүү подкастыг Б.Тайван, Х.Цогтбилгүүндарь нар хамтран бүтээж, сонсогч Танд хүргэж байна. Манай подкаст өнгөрсөн зургаан жилийн турш сонсогч танд амьдралын хэв маяг, залуучуудын үзэл бодол, нийгэмд тустай үйл хэргийг бүтээгч мэргэжилтнүүд, сонирхолтой зочдын амьдралын замналаас эхлэлтэй олон өнгийг хослуулсан яриа бүхий подкастыг хүргэсээр ирлээ."Сэхээтэн подкаст" амьдралын хэв маягийн анхны чөлөөт ярилцлага, танин мэдэхүй, боловсролын чиглэлээр 150+ дугаарыг бэлтгэж, өдгөө 4,000,000+ таталттай болоод байна.