Мөрөөдлөө чиглэн гүйх залуусын хөлийн алхааг тасалдуулдаг томчууд байхад тэдэнд даль жигүүр ургуулдаг томчууд ч бий
Бодолтой нэгэн нь үерхэнгээ мэдэж авдаг бол бодлогогүй нэгэн нь хурим хийснийхээ дараа л нэгнийгээ мэдэж авдаг...
Хэн нэгнийг өөрийн болгож эзэмших гэсэн өвчний шинжтэй шунал хүслээс татгалзах хэрэгтэй
Та өөрөө найзуудынхаа жинхэнэ үнэнч найз нь байгаагүй хэрнээ тэднээс тийм байхыг шаарддаг нэгэн юм биш биз??
Өөрөө аав ээжийгээ сонгож төрсөн гэдгээ ойлговол хүний амьдралын үзэл бодол, үйл хөдлөл тэр чигээрээ өөрчлөгддөг.
Миний байж байгаа царайг нэг хардаа, би ёстой авралгүй тэнэг амьтан гэх мэт үгсийг өөртөө хэлдэг
Ажилдаа амжилт гаргах нь хүний зан чанартай огтхон ч хамааралгүй. Ердөө л ажилдаа хэр их дурлаж чадаж байгаагаас хамаардаг
Та үүнийг хэрэгжүүлж чадахгүй гэвэл чадахгүйдээ биш харин тэгэж амьдрах хүсэлгүйдээ байгаа юм..
Ажил хийдэг болон сурдаг хүмүүсийн 80аас илүү хувь нь шөнийн амьдралаар амьдарч байна? Харин та яаж байна?
Дэлхий дээрх хамгийн азгүй хүн бол амьд байх хугацаандаа мөрөөдлөө биелүүлж чадаагүй хүн юм.....
Ганц л өдөр хамраас чинь цус гарахгүй бол тэр өдрийг амьдраагүй мэт санагдатлаа өөрийгөө дайчлан хичээллэж, ажиллаж чадаж байна уу?
Арай одоо болтол аз жаргал баяр баясгалан өөрөө ирдэг гэж бодоод сууж байгаа юм биш биз?
Өндөр цалин авдаг газар ажилд орохын оронд олон хүнд өндөр цалин өгдөг компанитай болвол ямар вэ? Ингэхийн тулд яах ёстой вэ?
Зорилгоо санан өөрийгөө хурцалсан амьдралаар амьдарч байна уу? Эсвэл хэзээ нэгэн цагт миний мөрөөдөл биелвэл хичнээн сайхан бэ? хэмээн өөрийгөө зөнд нь орхисон амьдралаар амьдарч байна уу?
Энэ бүтэхгүй юм байна, би чадахгүй гээд орхидгоосоо болж хэн нэгний боол нь болж амьдрах гэж байгаа юм биш биз?
Яг одоо толио аваад өөрийгөө хараарай. Толинд хэн харагдаж байна. Гадаад төрх оюун санаа нь хоёулаа 20-30 настай нэгэн үү? Эсвэл гадаад төрх нь л 20-30 настай нэгэн үү?
Мөрөөдлийнхөө амьдралаар амьдрахыг, түүнийхээ төлөө урагшлахыг хүсэж байгаа хүн бүрт зориуллаа 🤗❤