Шинэ сардаа шинэ подкастын сэдвээ эхлүүлэн ярилцаж байгаадаа баяртай байна. 3-р сарын сэдэв "БиоАмьдралын Боловсрол" болно. Ожинка, Цэндүүхэй бид хоёр энэ удаа БиоАмьдралын чухал бүрдэл болох тасалгааны цэцэг арчлалт, цэвэр агаар ялгаруулагч цэцгийн тухай Dream Green Service-н үүсгэн байгуулагч Одгэрэлтэйгээ ярилцлаа. Ярианы 2-р булангаараа эмч судлаач Ундрамтай чихрийн хэрэглээ ба түүнийг зохистой хэрэглэх арга замуудын талаар ярилцлаа. Та бүхэнд таалагдана гэдэгт итгэлтэй байна 🍀💐🌸