Та сэтгэл зүйнхээ хувьд тайван тогтвортой байж, сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарч, дархлаатай байхыг хүсч байна уу? "Тархины халаас" подкаст нь мэргэжлийн практик сэтгэл зүйчдийн зөвлөгөөг таньд хүргэж байна.
Хүүхдийн нас сургуульд суралцахад бэлэн болсон ч бие бялдар, танин мэдэхүй, сэтгэл зүйн хувьд хэр бэлтгэгдсэн гэдэг нь чухал зүйл юм. Хэрэв таны хүүхэд сургуульд орох гэж байгаа бол юуг сургуульд бэлэн байдал гэж тодорхойлох, хүүхдээ хэрхэн бэлдэх талаар энэ удаагийн дугаараас хүлээн авч сонсоорой.
Маш сайн тэсдэг, сэтгэл хөдлөлөө барьж чаддаг хүнийг сэтгэлийн тэнхээтэй гэж хэлдэг үү? Мэдээж тийм биш. Харин ямар хүнийг сэтгэлийн тэнхээтэй гэж хэлэх вэ? Энэхүү сэдвээр Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн сэтгэл судлаач Г.Отгонцэцэг уригдан ярилцлаа.
Өөрийнхөө мэдрэмж сэтгэл хөдлөлийг илэрхийлж болно, уйлж болно, хэцүү байвал хэлж болно гэдэг үгсийг бид эрэгтэй хүмүүст хэр их хэлдэг бол...
Энэ удаагийн дугаарын зочноор сэтгэл судлаач Лхамсүрэн, зочин хөтлөгчөөр сэтгэл судлаач Пунцагдаш нар оролцлоо.
Бидний өдөр тутамд хийж буй бүхий л үйлдлүүд АЗ ЖАРГАЛ-тай амьдралын төлөө байдаг. Хүнийг аз жаргалтай байхад нөлөөлөх маш олон зүйлс байх ч эдгээрийн нэг нь харилцаа юм.
❓Бид хамгийн хайртай гэр бүл, найз нөхөд, ойр дотны хүмүүстэйгээ харилцахдаа ямар алдааг гаргадаг бол?
🤔 Үүнийг өөрчлөх боломжтой эсэх талаар энэ удаагийн дугаартаа ярилцлаа.
Таныг ажилдаа явахад хүүхэд тань дагаж уйлж, танихгүй хүмүүсийг харахаараа бишүүрхэж, яаж үүнийг нь болиулах вэ гэж та өмнө нь бодож байсан уу?
Энэ удаагийн дугаартаа хүүхдийн хөгжилд ээнэгшилт яагаад чухал болох, хүүхэдтэй харилцах харилцаандаа бид юуг анхаарах хэрэгтэй байдаг талаар ярилцлаа.
Улирал солигдох үед та өөрийгөө догдолж, хөөрч, гуниглаж, сэтгэл санаа тогтворгүй болж байгаагаа анзаарч байсан уу? Улирал солигдох үед хүний сэтгэл зүйд ямар өөрчлөлт бий болдог тухай энэ удаагийн дугаараас сонсоорой.
Сэтгэл зүйн тайван, тогтвортой байдалд нөлөөлөх маш олон хүчин зүйл байдаг. Бид энэ удаагийн дугаараа эмэгтэйчүүд, охидууд, эхнэрүүддээ зориулан бэлтгэсэн бөгөөд сэтгэл санааны тэнцвэрээ хадгалахад тань туслах зүйлсийг онцлон ярилцсан юм. Подкастын зочиноор сэтгэл судлаач Г.Баярмааг урьж оролцууллаа.Таны сэтгэл санаа тавгүйтдэг, яагаад гэдэг учир шалтгаанаа тодорхойлоход хэцүү байгаа бол энэ подкастыг сонсоод үзээрэй.
Аутизм гэж юу вэ?
Дэлхий нийтээр 4-р сарыг аутизмыг таниулах сар болгон НҮБ-аас 13 дах жилдээ зохион байгуулж байна. Таны бодлоор аутизм гэж юу вэ?
Та аутизмтай хүмүүсийн төлөө юу хийж чадах вэ?
Бид өмнө нь ямар нэг тэмцээн уралдаан эсвэл сорилтод өөрийгөө бэлтгэх тухай сонсож байсан ч гэрлэлтэд бэлтгэл хэрэгтэй талаар тэр бүр сонсож байгаагүй. Аз жаргалтай гэр бүл, харилцааны талаар их ярьдаг ч энэ бүгдийн үндэс суурь нь гэрлэлтийн бэлтгэлээс хамаардаг гэдгийг бид тэр бүр анзаардаггүй. Манай энэ удаагийн подкастанд гэр бүл судлаач, сэтгэл судлаач Р.Бадамцэцэг оролцлоо. Гэрлэлтэд ямар бэлтгэл хэрэгтэй байдаг, гэр бүлийн харилцаанд бидний анзаардаггүй ямар алдаа гардаг зэрэг чөлөөт ярилцлага сонсохыг хүсвэл подкастаа дуустал сонсоорой.
Энэ удаагийн дугаарт сэтгэл судлаач Б.Буянзаяаг урьж оролцуулсан бөгөөд "Хайрын хандлага, хэв шинж" гэсэн сэдвээр ярилцлаа. Хайр гэж юу болох, хосуудын харилцааны зөрчил ихэнхи тохиолдолд юунаас болдог, төгс хайр, хосуудын зохицол зэрэг сонирхолтой сэдвүүдийн хүрээнд ярилцлаа. "Хайрын гурвалжин"-г дэвтэртээ зураад, подкастаа сонсоорой.
Аялалын төгсгөлд адал явдалтай, сэтгэл ханамжтай байхад юуг төлөвлөж, ямар байдлаар гүйцэтгэсэн, саад бэрхшээлийг хэрхэн даван туулсан, хаана, хэнтэй хамт аялсан зэрэг нь мэдээжийн чухал нөлөөтэй. Харин бидний амьдралын аялал өдөр хоногоор тоологдож, тухай бүрт хэн, юуг, хэрхэн, яагаад хийж, ямар үр дүнд хүрсэн бэ гэдэг нь амжилт, аз жаргалыг илэрхийлдэг гэж хэлж болох юм.
Та энэ удаагийн дугаараас аз жаргалтай, амжилттай хүний 12 дадал нь юу болох талаар сонсоорой.
Сүүлийн үед хүмүүсийн анхаарлыг татах болсон сэдвүүдийн нэг нь жирэмсэн болон төрсөн ээжүүдийн сэтгэл зүйн байдал юм. Бид энэ удаагийн дугаартаа жирэмсэн, төрөөд удаагүй байгаа ээжүүдийн маань сэтгэл зүйд ямар өөрчлөлт гардаг, энэхүү өөрчлөлтөд нөлөөлдөг зүйлс нь юу байдаг талаар ярилцлаа. Подкастын зочин оролцогчоор Нийслэлийн "Өргөө" амаржих газрын сэтгэл зүйч Ариунцацрал уригдан оролцлоо.
Бид энэ удаагийн дугаартаа сэтгэл гутрал гэж юу вэ? сэдвээр ярилцлаа. Сүүлийн жилүүдэд сэтгэл зүйн тулгамдсан асуудлууд хүн бүрийн санааг зовоох болсон. Сэтгэл гутрал гэж юу болох, бусад сэтгэл зүйн хямралаас юугаараа ялгаатай байдаг талаар чөлөөт ярилцлага хийсэн дугаарыг маань хүлээн авна уу.
Та өөртөө итгэлтэй юу?
Бидний ажил, зорьсон төлөвлөсөн зүйлс биелэлээ олоход мэдээж маш олон зүйлс нөлөөлж байдаг. Тэдний нэг нь өөртөө итгэх итгэл бөгөөд бид энэ удаагийн дугаартаа дээрх сэдвийг хөндөн ярилцлаа. Бидний мэдэхээр өөрийгөө бусдад сайн илэрхийлж ярьж чаддаг хүнийг эсвэл чанга хоолойтой манлайлагч нэгнийг өөртөө итгэлтэй хүн гэж хэлдэг юм болов уу, та юу гэж бодож байна.
Нойр яагаад чухал гэж бодож байна?
Залуу хүн гээд нойр хоолоо хасаад л явна уу?
Бидэнд сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх хэрэгцээ үргэлж л байдаг. Гэхдээ хүний суурь хэрэгцээнүүдийн нэг болох нойрыг ч бас мартаж болохгүй. Нойрны цаг, хэвшил бага зэрэг өөрчлөгдөхөд л маш олон сөрөг үр дагаврууд бидний эрүүл мэнд, сэтгэл зүй, харилцаа, ажлын бүтээмжид нөлөөлдөг. Энэ удаагын дугаартаа эдгээр асуултуудыг хөндөн ярилцлаа.
Бидний бие махбод, бодол санаа гээд бүх л зүйлсийг удирдаж байдаг тархи хэрхэн ажилладаг гэж бодож байна. Энэ удаагийн дугаараар:
-Бидний сэтгэл хөдлөл, хариу үйлдлийг удирдаж байдаг тархины хэсгүүд
-Тархины бүтэц, тархины эсүүд
-Бидний тархи хэрхэн ачаалалтай ажиллаж байдаг
-Нас ахихын хэрээр тархины үйл ажиллагаа удааширдаг уу
-Тархиныхаа үйл ажиллагааг хэрхэн сайжруулж, дэмжиж болох вэ? зэрэг сэдвүүдийн хүрээнд ярилцлаа.
Энэ удаагийн подкастаараа EQ буюу сэтгэл хөдлөлийн оюун ухааны талаар ярилцлаа.
Бид өдөр тутамд бусадтай харилцаж, нийгмийн харилцаанд орж байдаг. Харин тэрхүү харилцаанд ороход бидэнд тусалдаг нэгэн арга хэрэгсэл нь сэтгэл хөдлөл юм. Эерэг, сөрөг олон сэтгэл хөдлөлүүд бий болсоноор бид өөрсдийн БИ-гээ болон хүрээлэлээ бүрдүүлж байдаг. Энэ удаагийн дугаараас:
-EQ чадвар гэж юу болох, мөн хэрхэн хөгждөг;
-EQ чадварын талаарх сэтгэл зүйн судалгаанууд;
-Өөрийн сэтгэл хөдлөл, мэдрэмжээ таних, өөрийгөө хүлээн зөвшөөрөх;
-Хүүхдийн EQ чадварыг хөгжүүлэх зөвлөмжүүд зэргийг сонсох боломжтой.
Бидэнд стресс хэрэгтэй юу? Бид өдөр тутамд стресс хэмээх үгтэй нүүр тулж байдаг билээ. Стресс гэж үнэн хэрэгтээ юу болох, бидэнд хэрэгтэй зүйл үү, өөрийгөө стресстэй байгаа эсэхээ хэрхэн мэдэх, мөн стрессээ удирдаж зохицуулах аргуудыг энэ удаагийн дугаартаа ярилцлаа.
СЭТГЭЛ СУДЛААЧ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ 📄📃📄
Энэ удаагийн дугаарт маань сэтгэл судлаач Пүрэвсүрэн оролцсон бөгөөд мэргэжлийн маань хамгийн чухал зүйл болох сэтгэл судлаач мэргэжлийн ЁС ЗҮЙН талаар ярилцлаа.
Подкастанд маань:
📌 Мэргэжлийн ёс зүй гэж юу вэ?
📌 Ёс зүй яагаад чухал вэ?
📌 Мэргэжлийн хүрээнд энгийн мэт боловч бидний анхаарах хэрэгтэй ямар зүйлс байдаг
📌 Хятад улсад сэтгэл судлаачийг хэрхэн бэлтгэж, ёс зүйг хэрхэн мөрддөг вэ? зэрэг сэдвүүдийн хүрээнд практик олон зөвлөмжүүдийг өгсөн дугаар байгаа 👌👌👌
🧠 САРУУЛ УХААНД-ЭРҮҮЛ БИЕ 👤
Энэ удаагийн дугаарт маань сэтгэл судлаач Т.Хонгорзул оролцсон бөгөөд саруул ухаанд хэрхэн эрүүл бие оршдог талаар ярилцлаа.
Подкастанд маань:
🧠 Сэтгэл зүйн эрүүл мэнд
🧠 Сэтгэл зүйн эрүүл мэндэд нөлөөлдөг хүчин зүйлс
🧠 Сэтгэл зүйн эрүүл мэндээ хэрхэн хамгаалах
🧠 Кофе уух, тамхи татах зэрэгт бидний тархи, бие хэрхэн ажилладаг талаар ярилцлаа.
Зочин оролцогчоор Сэтгэл судлаач Б.Золзаяа оролцсон бөгөөд аль цаг хугацаанд төвлөрч байгаагаас хамааран бидний сэтгэл зүйн байдал хэрхэн өөрчлөгддөг талаар ярилцсан юм.
⏳Сэтгэл зүйн цаг
🧠Автомат болон эерэг, сөрөг бодлууд
🔮 Амьдралын туршлага, танин мэдэхүйн хүрээ зэрэг олон сонирхолтой агуулгууд энэхүү подкастанд маань багтсан байгаа.
Brain_pockets_Podcast
БИД_ОДОО_ЦАГТАА_АМЬДАРЧ_ЧАДДАГ_УУ?
Сэтгэл судлалын шинжлэх ухаан хөгжиж эхэлсэн үе, түүнд нөлөөлсөн хүчин зүйл тэр дундаа нийгэмд нөлөөлсөн сэтгэл зүйн сонирхолтой туршилтуудын талаар хүлээн авч сонсоорой.
EQ болон IQ-н талаар юу гэж бодож байна?
Подкастын 7 дах дугаараараа EQ болон IQ-н тухай ярилцлаа. Хүн амжилттай ажиллах, суралцах, өдөр тутамд гардаг асуудлуудыг хэрхэн даван туулдаг, шинэ орчин нөхцөлд дасан зохицоход юу нөлөөлдөг, эдгээр чадвар нь төрөлхийн үү эсвэл суралцдаг уу? зэрэг сонирхолтой асуултуудын талаар ярилцлаа.
Brain pockets podcast
Бид яагаад өдөр бүр шүдээ угаадаг вэ? Учир нь хэвшиж дадсан үйлдэл болсон учраа бид марталгүй шүдээ угаадаг. Амьдралдаа зуршил болгосон үйлдлүүд тогтчихсон мэт байдаг хэдий ч "дадал, зуршил"-г бий болгож, бас түүнийг анзаарч өөрчилж болдог.
Та бүхэн энэ удаагийн дугаараас дадал зуршилаа ажиглах арга, бий болгох зөвлөмжүүдтэй танилцаарай.
Өөрийгөө таньж ойлгон, хүлээн зөвшөөрнө гэдэг нь юу болох. Бусдын болон өөрийн үнэлэмж өөрийгөө таних, хүлээн зөвшөөрөх процестт хэрхэн нөлөөлдөг талаар Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн захирал, сэтгэл судлаач Б.Ууганцэцэгтэй ярилцлаа.
Оюун ухааны чадварыг хөгжүүлэх боломжтой юу?
Аливаа мэдээлэлд анализ хийх, түүнийг ойлгохоос эхлүүлээд бид нийгмийн амьдралд оюун ухааны чадвараа үргэлж хэрэглэдэг билээ. Подкастны маань 9 дэх дугаараас та
Оюун ухааны чадварын тухай ойлголт
Оюун ухаанд ямар, ямар чадварууд багтдаг
Хүүхдийнхээ оюун ухааны чадваруудыг энгийн аргаар хэрхэн хөгжүүлэх талаар хүлээн авч сонсоорой.
Подкастын маань 14 дэх дугаарт Амос ТББ-ын сургагч багш Ж.Энхнаран оролцож Хооллолт ба сэтгэл зүй сэдвээр ярилцлаа.
️Сэтгэл зүйн эрүүл мэндээ хамгаалахад бид өдөр тутмын амьдралын хэв маягтаа анхаардаг байх нь чухал юм. Тэдгээрийн нэг нь хооллолт билээ. Эрүүл хооллолт гэж чухам юу болох, бидний хоолонд хандах хандлага хэрхэн хооллолтонд нөлөөлдөг талаар энэ удаагийн подкастнаас сонсоорой.