"Борлуулагч хүний нетворкинг ур чадвар"
Ямарваа нэгэн ажил, бизнес дээр холбоо харилцаа буюу нетворкинг хэрхэн холбогдож, хэр зэрэг хүчтэй нөлөөлдөг гэж бодож байна?
Та өөрөө нийгэм дээр хэр нетворкинг сайтай хүн бэ? Арын хаалга гэдэг зүйлийг та ямар өнцгөөр хардаг вэ? Энэ нетворк гэдэг зүйл амьдралд хэрэгтэй эсэх, хэрхэн нөлөөлдөг, түүний сайн болоод саар зүйл нь юу байж болох талаарх ойлголтуудыг энэ удаагийн дугаар танд өгөх болно.
Товчхондоо та өөрийгөө яаж өөрчилмөөр байна, таны зорилго хаашаа чиглэж байна? гэдгээс хамаараад зорилгынхоо төлөө хийх хамгийн эхний алхам бол хэрэгтэй хүрээлэл, олонлог руугаа өөрөө зорьж очих юм. Харилцаа холбоогоо тэлэх тал дээр суралцах хэрэгтэй ур чадварууд, анхаарах хэрэгтэй мэдлэгийн талаар, бизнест нөлөөлж болох давуу талуудын талаар энэ удаагийн дугаараас олж мэдэж, өөрийгөө дараагийн алхамд бэлдэн хөгжүүлээрэй.