Unread Podcasts: Recent Episodes

Unread Media

Бүтээгч хүмүүст зориулав. Өдөр бүр алдалгүй сонс.

View Details

Найман цагийн нойроо авахад тань туслах найдвартай 8 жор by Unread Media

View Details

Энэ удаагийн нийтлэлээр өглөөний цайтай холбоотой асуудлуудыг шинжлэх ухааны үндэстэйгээр хамтдаа тайлцгаая.

View Details

Анх удаа марафонд гүйхдээ юуг анхаарах вэ? by Unread Media

View Details

Өсвөрийн аварга, оюутны лиг, дээд лиг зэргээр сагсан бөмбөгийн замналаа академик шатлалаар ахиулсаар ирсэн цөөн тамирчдын нэг бол "Эрдэнэт Майнерс" багийн тамирчин Г.Баттөр. Тэрээр 2007 оноос эхлэн "Халелуя", "МУИС - MBM", "Баянзүрх Бүүлс", "Харцага", "Архангай-Алтан Дорнодын дайчид", "Этүгэн Ирвэсүүд" гэх багуудад тоглож байсан туршлагатай тамирчин билээ.Нийтлэлийг бичсэн: Э.ЦэнгэгНийтлэлийг уншсан: А.Жавхлантөр

View Details

Өнгөрсөн долоо хоногт Apple компани M4 чип, шинэчлэгдсэн iPad зэргээ танилцуулсан билээ. Харин өнгөрсөн мягмар гарагийн шөнө Google-ийн уламжлалт I/O арга хэмжээ болж, товчхондоо хиймэл оюун ухаантай (AI) холбоотой асар олон зүйл танилцуулав. Эдгээрээс онцлох тавыг нь хуваалцъя.

View Details

Уран төгс ярих нь сонстож байгаа шигээ тийм ч хялбар биш гэдгийг олны өмнө гарч үзсэн хэн бүхэн хэлэх нь гарцаагүй. Тиймээс бид энэ удаагийн нийтлэлдээ “Дэлхийн хамгийн шилдэг ярих техник” хэмээх номоос эхний 10 дүрмийг онцолж байна. @BuriiUniversity-ийн санаачлагаар Pug паблишингийн орчуулан хүргэж буй эл номд багтсан 50 дүрэм таны амьдралд бодит биеллээ олж, өөрчлөлт авчирна гэдэгт үл эргэлзэнэ. Нийтлэлийг бичсэн: Ц.МажигсүрэнНийтлэлийг уншсан: А.Жавхлантөр

View Details

Хаврын урь наашилж, гадаах спортоор хичээллэх хүмүүсийн тоо нэмэгдэж буй энэ цаг үед @guilee_guilee инстаграм хаягийн админ, Sustainable Mongol подкастын санаачлагч, хөтлөгч Н.Энхзулын бэлтгэсэн, монголд тогтмол зохион байгуулагддаг томоохон марафонуудын талаар цогц мэдээллийг хүргэж байна.

View Details

Зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан оюутан, сурагчдын нэмэлт орлогын эх үүсвэр болох цагийн ажлын талаар төрөл бүрийн сонирхолтой туршлагуудыг багцлан хүргэхээр бэлтгэлээ. Нарийн боовны тогоочоос эхлэн сагсан бөмбөгийн дасгалжуулагч хүртэл тун сонирхолтой цагийн ажлуудаас сонсогч та өөрт тохирох цагийн ажлын шинэ санаа, сэдлийг олж авч чадна хэмээн найдаж байна.

View Details

Сонсогч таны цаг хугацаа, хөрөнгө мөнгийг хэмнэж, 2024 онд лаптоп худалдан авахдаа анхаарах чухал зүйлс болон шаардлагатай үзүүлэлтүүдийн талаар үнэн шударга, товч тодорхой өгүүлье.

View Details

Бидний өнөөдрийн зочид бол эх орныхоо нэрийг дэлхийн сонорт хүргэж яваа The HU. Ингээд хамтлагийн төлөөлөл болсон дөрвөн гишүүний ажил болоод амьдралын арга барилтай танилцъя.Нийтлэлийг бичсэн: Ц.МажигсүрэнНийтлэлийг уншсан: А.Жавхлантөр

View Details

Үе үеийн шилдэг тамирчдыг төрүүлсээр буй, дээд лигт хамгийн олон удаа аваргаар тодорч байсан баг бол “Хасын Хүлэгүүд”. Энэхүү багийн 11 дугаартай тоглогч асан, хамгийн техниктэй, цэмцгэр тоглогч гэгддэг С.Өрнүүнбилэг нэгдүгээр сарын 26-нд карьерын сүүлийн тоглолтоо хийж, хамгийн удаан буюу найман улирал тоглосон “Хасын Хүлэгүүд” багтаа 11 номерын өмсгөлөө мөнхөлсөн юм. Тиймээс сагсан бөмбөг сонирхогч, хөгжөөн дэмжигчийн зүгээс түүнтэй ярилцан, карьерынхаа түүхэн дэх тоймгүй олон тоглолт дундаас онцлох таван тоглолтынх нь талаар ийн ярилцлаа. Нийтлэлийг бичсэн: Э.ЦэнгэгНийтлэлийг уншсан: Ч.Шинийннэгэн

View Details

Өнгөрөгч сард Apple автомат жолоодлоготой, цахилгаан автомашин бүтээх төсөлдөө албан ёсоор цэг тавилаа. Ухаалаг утас iPhone, зөөврийн компьютер MacBook, утасгүй чихэвч AirPods зэрэг бүтээл бүр нь шинэ салбарыг бий болгож, хүн төрөлхтний амьдралыг тэр чигт нь өөрчилдөг Apple энэ удаа яагаад бүтэлгүйтэв? Хамтдаа олж мэдье.Нийтлэлийг бичсэн: Э.БөртгөлжинНийтлэлийг уншсан: А.ЖавхлантөрДизайнер: Э.Тэмүүжин

View Details

Залуу мэргэжилтнүүд бидний дунд Хөдөлмөрийн гэрээг хангалттай нягталж уншилгүй гарын үсэг зурах нь нийтлэг харагдах дүр зураг гэхэд хилсдэхгүй болов уу. Тиймээс бид энэ удаагийн нийтлэлдээ таны цаг завыг хэмнэх үүднээс уг хуулиас зайлшгүй мэдвэл зохих заалтуудыг онцлон хүргэж байна. Сонирхолтой, мэдүүштэй заалт цөөнгүй бий тул сонсогч танд өгөөжөө өгөх нь дамжиггүй.Нийтлэлийг бичсэн: Ц.МажигсүрэнНийтлэлийг уншсан: Г.Балжинням

View Details

🗓️Өнгөрсөн долоо хоногийн: 1 гол мэдээ2 чухал тоо3 онцлох мэдээ4 мэдүүштэй зүйл5 сонин хачинуудыг хүлээн авч сонсоорой.Нийтлэлийг бичсэн: А.УндралНийтлэлийг уншсан: Ч.Шинийннэгэн

View Details

Өнөөдрийн дугаарын зочин бол Avengers, Paddington, Ariel гээд дэлхийн хэмжээний томоохон уран бүтээлүүдийн визуал эффектийг хариуцан ажилладаг "Framestore" компанийн визуал эффект хөгжүүлэгч инженер (pipeline technical director) Д.Төмөртогтох. Багаасаа "Харри Поттер"-ыг шимтэн үзэж, яг л тийм уран бүтээл хийж үзэх хүсэлд хөтлөгдөж явсан тэрээр өдгөө Холливүүдийн кино урлагт визуал эффектийн чиглэлээр ажиллаж буй юм. "Spiderman", "Doctor Strange", "Fantastic Beast III" зэрэг бокс оффисыг тэргүүлсэн кино төслүүд дээр амжилттай ажилласан тэрээр "Mermaid" киноны багт ажиллаж байна. Нийтлэлийг бичсэн: Г.ОюунлхамНийтлэлийг уншсан: Ч.Шинийннэгэн

View Details

Энэ дугаараар GPT моделиудыг ашиглах “нэг цонх” гэж хэлж болох ChatGPT чатботын төлбөртэй хувилбар болох ChatGPT Plus-ийг яагаад худалдан авах ёстойг тайлбарлая. Үнэгүй ашиглаж болох ChatGPT-д яагаад сарын 20 ам.доллар буюу 70 мянга орчим төгрөг төлөх ёстой гэж? Ач холбогдол, үнэ цэн нь юу гэж? Зураг бүтээх, хайлт хийх, санаа авах, и-мэйл бичүүлэхээс илүү гарах ид шид нь юу вэ?

View Details

Энэ оны 2-р сарын 16-нд ChatGPT-г бүтээгчид текстээс видео бүтээдэг Sora-г албан ёсоор танилцууллаа. Sora-ийн жишээ бичлэгүүд Midjourney, Runway зэрэг ижил төстэй хиймэл оюун хөгжүүлэгчдээс илүү бодит, хавьгүй чанартай байсан тул технологи, энтертайнмент ертөнц тэр чигтээ донсолсон гэхэд хилсдэхгүй.Тиймээс бид шинэ дугаартаа Холливүүдийн санааг хангалттай чилээж дөнгөсөн Sora-ийн дуулианаас улбаалаад ойрын ирээдүйд кино урлагийн салбарт хиймэл оюун хэрхэн нөлөөлөх талаар мэргэжилтнүүдийн таамаглалыг хүргэж байна.Нийтлэлийг бичсэн: Г.БөртгөлжинНийтлэлийг уншсан: Ч.Шинийннэгэн

View Details

🗓️Өнгөрсөн долоо хоногт юу болов? 👀 (2024.4.1-2024.4.8)Нийтлэлийг бичсэн: А.УндралНийтлэлийг уншсан: Ч.Шинийннэгэн

View Details

Манай нийгэмд ус, агаар мэт дутагдаж буй мэргэжилтэн гэх ойлголтыг шинжлэх ухааны өнцгөөс тайлбарлаж, хэрхэн мэргэжилтэн болдог вэ хэмээх хүндхэн асуултад баримттай хариулж, шилдгийн шилдэг мэргэжилтэн болох нууц жорыг хуваалцъя.Нийтлэлийг бичсэн: Д.Түшигт-ЭрдэнэНийтлэлийг уншсан: Ч.ШинийннэгэнДизайнер. Ш.Энхнар

View Details

Амжилт бүтээл, санаа сэдэл, алдаа бүтэлгүйтэл, цуу яриа зэргээрээ хэвлэлийн анхааралд ямагт байдаг түүнийг бид Tesla, SpaceX, Starlink зэрэг компанийн үүсгэн байгуулагч гэдгээр нь андахгүй. Өмнөд Африкаас гаралтай цагаач хүү хэрхэн 40 жилийн дотор оргүй хоосноос энэ бүгдийг бүтээж чадав? Эл асуултын хариултыг он цагийн дараалалтай, баримт судалгаатай өгөх бүтээл бол Уолтер Исааксоны бичсэн “Elon Musk”. Нийтлэлийг бичсэн: Д.Түшигт-ЭрдэнэНийтлэлийг уншсан: Ч.Шинийннэгэн

View Details

Тогтвортой хөгжил хэмээх үгийг сонсмогц л ихэнх хүний толгойд маш их хичээл зүтгэл, хөрөнгө мөнгө шаардсан, хүрэхэд хол мэт зорилтууд буудаг ч угтаа бидний өдөр тутмын амьдралд дахь энгийн үйлдлийн нийлбэр эцсийн дүндээ тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хангалттай хувь нэмэр оруулж чадна. Тиймээс өнөөдрөөс хэрэгжүүлж болох 16 алхмыг хүргэж байна.Нийтлэлийг бичсэн: Э.БөртгөлжинНийтлэлийг уншсан: Ч.Шинийннэгэн

View Details

Энэ удаагийн аудио нийтлэлийн дугаартаа бид өнгөрөгч нэгдүгээр сард Монголын кино театруудаар нээлтээ хийгээд буй "Баавгай болохсон" МУСК-ны зохиолч, найруулагч П.Золжаргалын "Өртөөлөгч" буланд өгсөн ярилцлагыг хүргэж байна.Түүний 2021 оны бүтээл “Шат” МУСК өмнө нь Оскарын босгон дээр очсон бол түүнийг нь үргэлжлүүлэх мэт "Баавгай болохсон" МУСК нь харин Каннын босгыг нэгэнт давж, гэрийн эзэгтэйн гарын цайг амсах мэт "Un Certain Regard" төрөлд нь албан ёсоор шалгарч, улмаар уран бүтээлчдээ улаан хивсэн дээр алхахыг урин дуудсан бахдам амжилтыг гаргаад буй.

View Details

🫨 Үйл ажиллагаагаа эхлээд 🕰️ 111 жил өнгөрч буй Stanley-ийн бүтээгдэхүүнүүд яагаад сүүлийн үед үлэмж ихээр борлуулагдаж байна вэ? Нийтлэл бичсэн: Ц.МажигсүрэнДизайнер: Ө.Амин-ЭрдэнэНийтлэл уншсан: Ч.Шинийннэгэн

View Details

Манай ярилцлагын шинэхэн зочноор Германы Берлин хотод ажиллаж, амьдардаг монгол бүсгүй Саруул оролцлоо. Тэрээр 2019 оноос Spotify компанид Стратегийн чиглэлээр ажиллаж эхэлсэн аж. Харин өдгөө Их Британи, Ирланд, Герман, Австри, Швейцарын подкаст багийг хариуцан ажиллаж буй. Ингээд түүний ажил болоод амьдралын арга барилтай танилцъя.

View Details

Тэгж байгаад авна даа гэж бодсон ширээний гэрлээ маргааш нь Instagram-аас олж харах... Танд ч бас энэ явдал нэг бус удаа тохиолдсон нь лавтай. Миний утас намайг сонсоод байна уу эсвэл Facebook, Instagram биднийг тагнаад байна уу? Хэрэв танд эл асуултын хариу хэрэгтэй бол энэ дугаарт анхаарлаа хандуулна уу.Нийтлэлийг бичсэн: Ц.МажигсүрэнДизайнер: Ш.ЭнхнарНийтлэлийг уншсан: Ч.Шинийннэгэн

View Details

“Ирээдүйгээ төсөвлө” аяны хүрээнд хийгдэж буй ээлжит подкастаараа бид дата буюу өгөгдлийн сангийн тухай ярилцлаа.Зочид:Монгол Улсын Сангийн Яамны Санхүү, төсвийн судалгааны газрын дарга Г.ЗолбооМонголын Дата Клуб, Төслийн менежер Б.Дэлгэрмаа

View Details

Санаанаас гардаггүй цагаан сарын бэлэгний тухай

View Details

Цагаан сарын дуртай кино "Хүргэн хүү"-ийн тухай

View Details

Хөөрөглөх ёсны тухай

View Details

Туулай жилийн зүг мөр гаргах тухай

View Details

"Ногоон цагаан идээ"-ний тухай

View Details

Unread Conversation: Шилэн дансны хуулийн шинэчлэл by Unread Media

View Details

Подкаст: Төрийн худалдан авах ажиллагааны талаар “Ирээдүйгээ төсөвлө” аяны хүрээнд хийгдэж буй цуврал подкастаараа бид бүхэн төрийн худалдан авах ажиллагаа буюу тендерийн талаар холбогдох албаны хүмүүстэй ярилцаж, өнөөгийн байдал болон цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар тодрууллаа. Зочин: Сангийн Яамны Хууль, эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Ц.Батзул "Төрийн худалдан авах ажиллагааны газар"-ын Цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Цэрэнсамбуу

View Details

B. Khaliun by Unread Media

View Details

Premier tailor T. Zorig by Unread Media

View Details

Tsagaan sar Yesterday, Today, Tomorrow

View Details

“Эрчүүд хаачив?” подкаст маань сонгууль, наадам, ахиад нэг сонгуулийг алгасан бараг хагас жил хэртэй засварласны эцэст шинэ дугаараа хүргэхэд бэлэн боллоо. Подкастын энэ удаагийн дугаартаа бид та бүхний сайн мэдэх реппер Big Gee буюу Т.Мөнх-Эрдэнийг урин аавуудын тухай, гэр бүл дэхь аавуудын оролцоо, гэр бүл төлөвлөлт, товчхондоо бол “Аавууд хаачив?” сэдвээр сонирхолтой яриа өрнүүллээ. Таалан соёрхоно уу.

View Details

НЯМТАЙШИРЫН ЦЭЛМҮҮН #1 by Unread Media

View Details

НЯМТАЙШИРЫН ЦЭЛМҮҮН #2 by Unread Media

View Details

Подкастын энэ удаагийн дугаараар бид сэтгэл засалч эмч Р.Энхтүвшинтэй эрчүүдийн сэтгэл зүйн онцлог, хариуцлага, сэтгэл гутрал, донтолт гэх зэрэг олон чухал сэдвүүдээр нээлттэй ярилцлаа.

View Details

Та бүхэн “Conversation” подкастын эхний улирлын тусгай дугаарыг хүлээн авна уу. Бид энэ удаа дархлаа судлаач, хүний их эмч, Токушима их сургуулийн доктор Д. Мандахнаранг урьж оролцууллаа. Дэлхий нийтээр аюулт өвчний эсрэг ажиллаж буй энэ цаг үед хүний биеийн дархлааны тогтолцоо, түүнийг дэмжих нэмэлт витаминуудын ач холбогдол, коронавирусийн үүсэл гарал, өвчний дэгдэлт, анагаах ухааны цаашдын хөгжлийн чиг хандлагын тухай ярилцсанаас гадна тэрбээр анагаахын дархлаа судлалыг салбарыг судлах болсон шалтгаан, сурах явцдаа алдаж оносон зүйлсийн тухай шигтгээ болгон хуваалцсан юм. Мөн сурсан мэдсэнээ бусадтай хуваалцах, эх орондоо эерэг өөрчлөлт авчрах чин хүсэлтэй тэрээр LEAD Mongolia (Leaders advancing democracy) хөтөлбөрийг 2017 онд төгссөнөө онцолж, 25-40 манлайлагч залуустай хамт хэрэгжүүлсэн болон оролцсон төсөл, арга хэмжээнүүд хэрхэн нөлөөлсөн, ямар үр дүн авчирсан тухай сонирхолтой яриа өрнүүлснийг сонсоорой.

View Details

Бид энэ удаагийн дугаартай БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын Усны нөөцийн хэлтсийн дарга Ч.Мөнхзултай усны нөөц, хэрэглээ, ашиглалттай холбоотой сэдвээр ярилцлаа.

View Details

Хураангуй - Төр дээдлэх үнэмшил, хариуцлага хэн хүлээх, хүчгүйгээ буруутгадаг чанар, бэлэг тэмдэг - Шинэ давалгаа өөр байна, илүү байна гэх. Юугаараа өөр байгаа юм бэ? - Систем бол бодитой. Системийн ялгаанаас үүдэж үеүдийн хооронд ялгаа мэдээж шууд гарна - “Залуу үе, хэн нэгэнд итгэхээс илүүтэй, би эрх чөлөөнд итгээд байгаа” - Хүчтэй үзэл бодолтой, түүнийгээ илэрхийлдэг эмэгтэйчүүдэд нийгэм яаж хандаж байгаа талаар - Сэдэв дотроо чи байх уу? байхгүй байх уу? - Self-love, selfish 2 ямар ялгаатай вэ - “Яагаад чамтай адилхан жаргал зовлонтой хувь хүн чиний идеалыг гүйцээх хэрэгсэл болох юм бэ?” - Эрэгтэйчүүд -Яагаад англи монголоор хольж ярьж байгаа хүнийг хүлцэх хэрэгтэй вэ? - Мөрөөрөө бүх л хүчээрээ, бүтэн харилцахгээд байхад гуравдагч хүн сэлэм барьж орж ирэх шаардлагагүй - Аялалын талаар - Урлагийн талаар - V for vendetta зүгээр л нэг урлагийн кино юу? - Яагаад монгол тулгатны зуун эрхэм моодноос гарах цагт монгол хөгжих вэ? - Бидэнд үндэстнээрээ дахин шүтдэг баатар байна уу, байх хэрэгтэй юу?

View Details

Эрчүүд хаачив? #3. Адармаатай асуултууд (үргэлжлэл) by Unread Media

View Details

Бүгдэд нь цагаан сарын мэнд хүргэе. Гэр гэртээ шинэлж байгаа та бүхэнд зориулан подкастынхаа ээлжит дугаарыг хүргэж байна. Энэ удаа The Colors хамтлагийн дуучин Тогтууныг урьж, хамтлагийнх нь талаар яриулахаас илүүтэй хувь хүний үзэл бодол, дотоод мэдрэмж, хувийн амьдрал зэргийг нь хөндөн дотно яриа өрнүүлсэн юм.

Хураангуй: 1:15 - Үг бичих нь дуу дуулахаас илүү байдаг 4:40 - Залуучууд нэг нэгийгээ шүүмжлэх гээд яахав дээ 6:20 - “Орк” гэх үгийн талаар 7:20 - Ойрын хугацаанд юу хийхийг хүсэж байгаа талаар 11:38 - Америк явах виз гарсан нь 13:50 - Хол зайн үерхлийн талаар 28:35 - Хөгжмийн урсгалууд холилдчихсон болохоор The Colors-ийг нэг урсгалд хамааруулж чадахгүй байгаа 30:10 - “Хааяа дамжуулагч юм шиг санагддаг” 34:00- Сэтгүүлчдийн талаар, bad interview experience 37:50 - “Хүн болгон чадах албагүй, гэхдээ чадчих юм сан гэсэн СЭТГЭЛТЭЙ байх хэрэгтэй” 40:30 - Амьдрал урвуу юу? 42:50 - Залуучууд нэг нэгийгээ улам их хайрлаасай 44:10 - Мөнгөний талаар 46:30 - Ичдэггүй хүмүүс амжилт олоод байгаа юм шиг, өөртөө итгэлтэй байх талаар 48:36 - Цаг хугацаа, тохироо бүрдэх 52:00- Төгсгөл

Тогтуун IG: -@togtuujin Jezel IG: @gzel_gz

View Details

Эрчүүдийнхээ өмнөөс эрчүүд нь хариулах цаг иржээ. Өмнөх дугаараар бид эрчүүдэд тулгамдаад байж болзошгүй асуудал, чухам юунд зорьж байгаагаа ярьсан маань нэлээд олон хүнд хүрч, санал сэтгэгдэл, асуулт, зөвлөмж, шүүмж цөөнгүй ирсэнд урамшсаныг нуух юун. Энэ удаа бид сонсогчдын илгээсэн олон асуултаас сугалан өөрсдийн бодол санаа, туршлагыг хуваалцлаа. Тун ч сонирхолтой, тун ч амаргүй асуултуудад чадан ядан хариулсан нь энэ ээ.

02:10. Шинэ форматын туршилт (Асуулт, Хариулт) 05:13. Асуулт 1 - Эрэгтэй хүн өөрөөс нь илүү мэдлэг, боловсрол, чадвар, хөрөнгөтэй эмэгтэйчүүд (төмөр хатагтай нар)-д ойртдоггүй гэдэг үнэн үү? Тийм бол яагаад? Үгүй бол яагаад? 12:30. Асуулт 2 - Эрэгтэй хүмүүс ямар насандаа, ихэвчлэн юу нөлөөлж өөрчлөгддөг юм бол? 21:58. Асуулт 3 - Орос Иван шиг жинхэнэ монгол Доржоогийн сайн чанаруудыг нэрлэвэл? 24:40. Асуулт 4 – Охиноо ямар эрэгтэй хүнтэй суугаасай гэж бодож байна? 32:17. Асуулт 5 – Яагаад өвдсөн үедээ эмнэлэгт юм уу шаардлагатай эмчилгээ үйлчилгээ авах дургүй, хөдөлж өгдөггүй юм бол? 36:52. Асуулт 6 – Дэлхий дээр нэг л хүн амьд үлдэх сонголт гарлаа. Гадаад дотоод, эр эм, хөгшин залуу, хүйс харгалзахгүйгээр хэнийг, яагаад сонгох вэ? (Гэр бүлийн хүмүүсээ түр мартаад хариулна уу). 41:38. Асуулт 7 – Та гурав эмэгтэй хүн байсан бол ямар зан чанарыг хамгийн их эрхэмлэх байсан бэ? 43:32. Асуулт 8 – Healthy relationship, self love, being independent, хэн нэгнээс хүлээлтгүй байх гэсэн хувь хүний өсөлтийн чухал асуудлуудын талаар манай эрэгтэйчүүд ер нь хэр их зөв ойлголттой байдаг юм бэ? 53:26. Дүгнэлт

View Details

Подкастын ээлжит зочноор хувцасны дизайнер, мөн Michel & Amazonka брэндийн стилист Бигнүүт оролцож, хувийн амьдрал ба карьерынхаа талаар сонирхолтой яриа өрнүүллээ. Зочин маань Монголын загварын салбар болоод ажлаасаа юу ойлгож сурч байгаа талаар, нөгөө талаас сэтгэл гутралд хэрхэн орсон, түүнийгээ хэрхэн даван туулж буй талаар нарийн нандин зүйлсийг хөндөж ярилцсан юм. Сонсогч та энэ дугаараас хэрэгтэй мэдээлэл болоод эерэг энергийг авна гэж найдаж байна. Ингээд подкастаа сонсоцгооё.

Хураангуй: 3:30- Дизайнераас стилист рүү шилжсэн шилжилт, стилистээр ажиллах тухай 8:00- Сэтгэлийн эрүүл мэнд ба сэтгэл зүйчид хандах нь яагаад маш чухал талаар 17:09- “Хамгийн хэцүү бөгөөд чухал хэсэг нь сэтгэл зүйч дээр очно гэсэн айдсаа даван туулах байдаг” 21:00- Амиа хорлох бодол, сэдэл яагаад үүсдэг талаар 29:40- Michel Amazonka t-shirt дээр өөрийн зурсан зургийг хэвлүүлсэн талаар 34:30- Гаднынхан жижиг, олонд танигдаагүй байгаа брэндүүд болоод ази соёл, дизайныг маш их сонирхож байгаа талаар 40:42- Өөрийн мэдрэмжийг ажиллаж байгаа брэндийнхээ концепцтэй холих талаар 49:00- Дизайны сургуулийн талаар, зарим зөвлөгөө 55:00- What inspired your art? My depression 58:00- Цаг нь таарах, бүрдэл нь бүрдэх 1:00:00- Төгсгөл

Bella- https://www.instagram.com/a.bignuut/ Jezel- https://www.instagram.com/gzel_gz/

View Details

Энэ удаагийн дугаараар Positive Mongolians онлайн төслийг санаачлагчид болох Түвшинбаяр, Дөлгөөн хоёр оролцлоо. Нийгэмд эерэг нөлөөлөл түгээх зорилгоор түлхүү дижитал контент хийдэг хоёр зочин маань нийгэм, соёл, гэр бүл, хайр дурлал, үе хоорондын харилцаанд тулгардаг асуудлуудыг хөндөж, өөрсдийн туршлага болон гадаадын жишээгээр баяжуулан үзэл бодлоо чөлөөтэй хуваалцлаа.

Хураангуй: 2:45- "Амьдралаа нуух тусам худал таамаг их гардаг" 3:55- Positive Mongolians онлайн төслийн үүсэл, шалтгаан 12:55- "Хосын жор" номыг тусламж хэрэгтэй хосуудын гарын авлага болгохыг хүсэж байна 14:30- Хосуудын харилцаа, "Хосын жор" номын талаар дэлгэрэнгүй 14:40- Гэр бүлийн харилцаа, "Big big family" контентын талаар 19:00- Уламжлалт хүүхэд хүмүүжүүлэх Монгол ухаан 21-р зуунд хэр үр дүнтэй байна вэ? 24:15- Цаашдаа юу хийхээр төлөвлөсөн байгаа вэ? 27:30- Үзэгчийн оролцоотой контент 29:00- Үзэгчдийн соёл ямар түвшинд байгаа талаар, үзэгчээ хүндэлсэн контент хийхэд баримталдаг зарчим 30:10- Яагаад сэтгэгдэл уншихад тусдаа цаг гаргадаг талаар 35:30- Контент гэж юу вэ? Контент бүтээгчид олон байж өрсөлдөөн их байх хэрэгтэй 40:00- Шведээс анзаарсан зүйл: Үзэгчид дотооддоо бүтээсэн, үйлдвэрлэсэн зүйлсийг дэмждэг, худалдан авдаг байх хэрэгтэй. "Ховч" байх хэрэгтэй, түүний дараагийн үр дүнг нэхдэг байх хэрэгтэй талаар 43:30- Монголчууд нэг нэгийгээ дэндүү өрөвддөг 45:25- Бэлэн зүйл өгөх биш, гаргалгааг нь олохын ач тусын талаар 51:30- "Монголд ирээд өөрсдийгөө их голсон" 52:45- 80-аад оныхны үлгэрлэл үзүүлэх үе ирсэн талаар 56:00- Эмэгтэйчүүдээ хүндэлсэн нийгмийн талаар 1:00:00- "Амьдрал дэндүү богинохон" 1:06:00- "Багшдаа зориулж хичээл хийдэг" 10 жилийн системийн талаар 1:08:25- Яагаад 18 хүрсэн хүүхдээ өөрийнхөөр нь орхих хэрэгтэй вэ? 1:10:30- Барууны болон Азийн хүүхэд өсгөх, эцэг эх байх үйл явцын давуу болон дутагдалтай талууд 1:13:40- "Манайхан өөрсдийнхөө хүмүүжүүлсэн хүүхдэд итгэдэггүй" 1:14:40- Залууст захих зүйлс 1:18:45- Өөрт олгогдсон хугацаандаа харам байх хэрэгтэй 1:19:20- Төгсгөл

Түвшөө- https://www.facebook.com/tuvshuu.oscar Дөлгөөн-https://www.facebook.com/dulguunpm Jezel- https://www.instagram.com/gzel_gz/

View Details

Ээлжит дугаартаа бид Монголын орчин цагийн хамгийн нөлөө бүхий гэрэл зурагчдын нэг Төмөрбаатарыг урьж “гал гарсан” яриа өрнүүллээ. Ажил мэргэжлийн хувьд өөрийгөө байнга хөгжүүлж, ахиулж байдаг тэрээр MNTM, Gobi, Goyo, Michel Amazonka, 93 Kidult зэрэг брэндүүдтэй хамтран ажилладаг. Мөн урлагийн бусад төрлүүд, их хотын соёл сонирхон сонирхолтой төслүүдэд гар дүрж явдаг нэгэн. Энэ ярианаас та бүхэн гэрэл зураг, уран бүтээлчийн жаргал зовлон, гадагшаа явж ажиллах тухай, нөлөөлөгчид (influencer), Gen-Z үеийнхэн зэрэг олон сэдвээр түүний санаа бодлыг сонсож, “real” Төмөрбаатартай танилцах болно.

Хураангуй: 1:50- Портфолио хийж байгаа 3:30- Гадаадад зурагчнаар ажиллах талаар 6:10- Нөлөөлөгчдийн (influencers) талаар 7:10- Уран бүтээлч хүнд хэрэгтэй чадварууд, зарим нэг бодол 14:00- Уран бүтээлч байх ойлголт, хувийн туршлага, юунаас санаа авдаг, юу хийхийг хүсэж байгаа талаар 21:00- Playlist Dj хийсэн талаар 25:15- Хөгжмийн талаар 26:20- Киноны талаар 31:15- Баг бүрдүүлэлт,“Creative control”-ийн талаар 36:00- Gen-Z үеийн уран бүтээлч болох хүсэлтэй залууст өгөх зөвлөгөө 45:54- Нөлөөлөгч байх, нөлөөлөх нь (influencer) нь урлагийн нэг хэлбэр болоод байгаа талаар 48:40- “Хүн төрөлхтөн өөрсдийгөө хэтэрхий өндрөөр үнэлдэг, бид яг үнэндээ зүгээр л амьтад.” 49:20- Даруу бай, зоригтой бай 51:50- Төгсгөл 52:09- Төгсгөл #2

Подкастд дурьдагдсан: - Yg entertainment - "Artist management" - Cyberpunk style - Akira (1988) drama/thriller - Ghost in the shell (1995) drama/fantasy - Blade runner (1982) fantasy/sci-fi, Blade runner 2049- fantasy/mystery - Alita battle angel- sci-fi/thriller - Realism - Impressionism - Andy Warhol 1928-1987 - Michel Basquiat 1960-1988 - Pablo Picasso 1881-1973 - Jackson Pollock- 1912-1956 - Fountain sculpture by Marcel Duchamp- 1917 - Annihilation (2018) drama/thriller

Төмөрбаатар- https://www.instagram.com/tumurbaatar/ Jezel- https://www.instagram.com/gzel_gz/

View Details

The Conversation подкастын ээлжит дугаартаа бид авьяаслаг залуу дуучин Амра-г урилаа. Голдуу англи хэлээр дууны үгээ бичдэг түүнийг залуучууд “Take me there”, “Never” зэрэг дуугаар сайн мэдэх билээ. Тэрээр санхүүгийн шинжээч мэргэжилтэй бөгөөд өдгөө Япон улсад магистрт суралцаж байгаа юм. Бид түүнтэй Японд амьдарч, суралцах тухай, сурах ба бүтээл хийх хоёрыг яаж хослуулдаг талаар, Монголын хөгжмийн зах зээл, залуу уран бүтээлчдэд тулгардаг хүндрэл бэрхшээлүүд гээд олон сэдвээр илэн далангүй, хөгжилтэй яриа өрнүүллээ.

View Details

Эрчүүдийн тухай эрчүүд нь ярих цаг болжээ. Статистик харвал Монгол улсын хүйсийн харьцаа 49:51 буюу эмэгтэйчүүд нь үл ялиг их ч үндсэндээ тэнцүү атлаа яг бодит амьдрал дээр эрэгтэйчүүд нүдний гэм болсон сонирхолтой үзэгдлийг та анзаарсан уу? Эрчүүд чухам хаа явчив? Хурал, чуулган, семинар, арга хэмжээ, шалгалт шүүлэг, үдэшлэг цэнгүүн, тэтгэлгийн өргөдлөөс авахуулаад эрчүүд тун цөөхөн болсон нь хачирхалтай. Чухам үүнд хариулт, тайлбар олохоор Б.Батзаяа, Г.Тэлмэн, Б.Дашням гэх гурван эр эрэлд гарсан тэмдэглэлийн эхний дугаар оршвой.

View Details

Өдөр бүр алдалгүй унших контентийг түгээж ирсэн Unread багийнхан өөрсдийн шинэ подкаст болох "The Conversation" контентийг хүргэж байна. Бид анхны дугаарынхаа салхийг хагалж Unlimited Media-н ерөнхий редактор, "Цаг хугацаа хэлнэ" номын зохиогч, сэтгүүлч У. Бямбанямыг урьж ярилцлаа. "Найрагчийн мөрөөр" цуврал төслийн хүрээнд уран зохиолын ертөнцөд аялж буй түүнтэй Монгол соёл, Монгол хүний шинж чанарын тухай хөөрөлдсөнөөс гадна Утга зохиолын багшийн өнцгөөс олон сонирхолтой яриа өрнүүллээ. Та бүхэн хүлээн авна уу.