- Асуудлыг тойруулахгүйгээр, маш товч тодорхой юу хүсэж байгаагаа хэлж сурах
- Болзсон цагтаа хоцрохгүй байх. Нөхөртэйгээ хаа нэгтээ явах гэж байгаа бол удаан хүлээлгэхгүй, цагаа зөв тооцоолж, нөхрийгөө хүндэлж сурах.
- Өмнө нь үерхэж эсвэл ханилж байсан эмэгтэйг нь үргэлж ярихгүй байх. Өөртэй итгэлтэй байж, харицуулахгүй байх.
- Ярилцахаас өмнө юу ярихаа, ярихгүй байхаа тодорхой болгох. Бодож байгаа зүйлсээ хамаа намагүй хэлж, үнэт зүйл рүү нь дайрахгүй байх.
- Санаачлагагүй нөхрөө санаачлагагүй байлаа гэж цухалдахын оронд, ямар үүрэг хариуцлага, хэрэгцээ байгааг сануулах гэдэг үгээр солиорой. (дэлгэрэнгүйг подкастаас сонсоорой)
- Эрэгтэй хүн бүгдийг хариуцах ёстой гэдэг хандлагаар хандахгүй, хариуцлагаа хувааж, хамтдаа асуудалд хандах
- Энгийн угийн ойлгомжтой гэж боддог зүйлийг магадгүй хамтрагч чинь мэдэхгүй байж болох тул "Яагаад вэ?" гэдгийг маш энгийнээр тайлбарлаж маргалдахгүйгээр нэгнийгээ илүү сайн ойлгож сурах
- Хамтрагчынхаа сайн сайхан чанарыг нь өөрт нь болон, найз нөхөд, хамаатансадныхаа дэргэд магтаж, урамшуулах. Илүү сайжирч, нэр хүндээ хадгалж үлдэх боломж олгох
- Жижиг зүйлийг сэтгэлээ гарган хийж өгөхөд нь хичнээн таны сэтгэлд 100% хүрэхгүй байсан ч хийх гэж оролдсон оролдлогыг нь үнэлэж, талархаж сурах
- Зөвхөн хайртдаа зориулж хэлдэг хос хоёрын нууц үг, түлхүүр үг, үйлдэлтэй болох.
- Айлын эзэгтэй боллоо гээд өөрийгөө битгий мартаарай. Өөртөө цаг гаргаж, биеэ сайхан авч яваарай бүсгүйчүүдээ.
- Нөхөр чинь таньтай анх танилцахдаа ямар зан чанарт чинь татагдсан тэрийгээ хэзээ ч битгий алдаарай. Өөрийгөө хадгалж үлдээрэй.