18-хан насандаа амьдралын нөхцөл байдлаас хамааран 4 ажлыг зэрэг хийж амьдралаа залгуулах шаардлагатай болсон ч огт байгаа байдалдаа гомдолгүй зүтгэсээр өнөөдөр өөрийнхөө мөрөөдлийн төлөө хичээсээр буй залуутай бид 2 нь маш санамсаргүй байдлаар танилцан подкастын дугаар хамтдаа хийх санал тавьсан юм.
Энэхүү дугаарт Тэдди гэх энэхүү залуу өөрийнхөө “муухай” мэдрэмжүүдийг хэрхэн давж “халуухан” үр дүнг амьдралдаа бий болгодог талаар ярилцсан юм.
Цаг хугацаа, орон зай, нас, хүйс хамааралгүй хүмүүн бид бүхэн л дор бүрнээ өөрсдийн хайртай бүхний төлөө зүтгэн байдгийг, үүнийхээ үр дүнг хараад өөрөөрөө бахархан дараагийн түвшинд хүрдэгийг, заримдаа зүгээр л олон зүйл бодолгүй нүдээ аниад урагш зүтгэх нь хамгийн зөв байдгийг энэхүү ярилцлагын үеэр ойлгож авсан юм.
Та бүхэнд бас яг хэрэгтэй байсан тэрхүү бодлыг Тэддигийн түүх яг зөв цагтаа танд бий болгоно гэдэгт итгэлтэй байна.