Хувь хүний хөгжил нэгэн хэвийн сэтгэхгүйгээр хэр хол хүрэх вэ? Тархиа байнгын сорьж байх нь сэтгэхүйг тэлж, биднийг хөгжихөд тусалж байдаг. Энэхүү дугаартаа бид хөгжихөд юу саад болоод байдаг, амьдралын жижиг зүйлсийг өөрчилснөөр тархиа хэрхэн ажиллуулж болох талаар ярилцлаа. Бид өөрсдийн харах гэсэн өнцгөө л харж, бодох гэсэн зүйлээ л баталгаажуулж байдаг юм болов уу. Тиймээс аливааг өөр өнцгөөр харна гэдэг амархан сонсогдовч маш хэцүү чадвар билээ. Хэрвээ хамгийн сүүл хүртэл сонссон бол Шүрээ жаахан гомдоллосон байгаа шүү, ойлгоорой. Бид 2 подкастаа эдит хийлгүй оруулдаг байгаа.