Бидний эргэн тойронд хаа саагүй бясалгал ярьсан хүмүүс Монголоор ч Англиар ч.

Нэг хэсэг нь бясалгал хиймээр байнаа, өдөр тутмын дадал болгомоор байна даанч болж өгдөггүй гэж байхад нөгөө хэсэг нь бясалгал хийгээд амьдралд нь бараг л ил шид тохиосон тухай ярина. Шинжлэх ухаан хүртэл бясалгалын 141 үр ашгийг гаргаад тогтоочихсон байх юм.

Харин бясалгалын талаар яг ямар яриа дутагдаж байна гээч? Бясалгалыг яг яаж хийдэг юм? Үнэхээр танд нөлөөлөл өгч байгааг яаж мэдэх юм? Бясалгал хийж буй хүний бодолд яг юу байдаг юм? Огт юу ч бодохгүй 30 минут завилж суугаад миний хүссэн амьдрал, амжилт надад өөрөө ирэх хэрэг үү?

Заримдаа ч бясалгал гэдэг ойлголтыг хэтэрхий хүндээр, хэтэрхий чухлаар, бас хэтэрхий холоор төсөөлөөд байх шиг.

Энэхүү дугаараар бид 2 өөрсдийнхөө бясалгалтай холбоотой туршлага, мэдрэмж бас мэдээллээ хуваалцлаа.