Эх, хүүхдэд түгээмэл тулгардаг асуудлын талаар туршлагатай ээж, мэргэжлийн хүмүүстэй ярилцаж, багц мэдээлэл хүргэх подкаст
Mom's Corner подкастын 8 дахь дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо.
Энэ удаад #Төрсний_дараах_сэтгэл_гутрал гэсэн сэдвээр "Гэр бүл анхаарлын төвд" байгууллагын захирал, клиник сэтгэлзүйч Т.Хонгорзултай ярилцлаа.
Төрсний дараах сэтгэл гутрал гэж юу вэ? Ямар шинж тэмдэг илэрдэг вэ? Хэрхэн гутралаас ангижирч, даван гарах вэ? гэсэн асуултуудад хариулт авч, тодорхой case-үүд дээр ярилцлаа.
Та болон таны гэр бүлийн уур амьсгал, таны хүүхдийн сэтгэлзүйд хамаатай асуудал учраас заавал сонсоорой ээжүүдээ.
Mom's Corner Podcast-ийн маань шинэхэн дугаарыг хүлээн авна уу!
Энэ удаагийн дугаарт бид #хүүхдийн_шүдний_арчилгаа сэвдээр ярилцлаа. Эцэг эхчүүд хүүхдийнхээ шүдэнд анхаарч эхлэх үед хэдийн оройтсон байдаг учир буйл байхаас нь л сайтар арчлах хэрэгтэй гэнэ шүү.
Тиймээс эцэг, эхчүүд маань буйл, шүдийг нь арчлахдаа юунд анхаарах ёстой байдгийг подкастаа сонсоод мэдэж аваарай.
Mom's Corner Podcast-ийн маань 6 дахь дугаар мэндэллээ.
Төрсний дараа бүсгүйчүүдийн маань арьсанд сэвх, нөсөө толбо, хялгасан үрчлээ үүсэх, хуурайших, эмзэгших, харлах гээд маш олон асуудлууд гарч ирдэг. Тиймээс эдгээр арьсны асуудлаас хэрхэн салах талаар Make up artist & Flamme make up store-ийн захирал Гэрэлээтэй ярилцлаа.
Mom's Corner Podcast-ийн маань тав дахь дугаарыг хүлээн авна уу!
Төрсний дараа турах, галбиржих гэсэн сэдвээр хоёр дахь зочинтойгоо ярилцлаа.
Хулангоо маань төрснийхөө дараа 90 гаруй килограмм жинтэй байсан ч 3 сарын уйгагүй хичээл зүтгэлийнхээ үр дүнд 40 кг жинг хаяж чаджээ.
Mom's Corner podcast-ийн маань дөрөв дэх дугаар мэндэллээ. Удаан хүлээлгэсэнд хүлцэл өчье. Төрсний дараа эргээд хэрхэн турах вэ? Хэрхэн галбиржих вэ? гэж бодож байгаа ээж нар маань заавал сонсоорой.
Фитнесс тамирчин Оюунтуяа буюу DJ Anna Sue маань эрүүлээр хэрхэн жингээ хасах талаар төрөөд удаагүй байгаа ээж нартаа зөвлөгөө өглөө. Оюунтуяа маань давхар хувийн дасгалжуулагч хийдэг учраас хүмүүсийн нийтлэг гаргадаг алдаа, анхаарах зүйлсийн талаар маш дэлгэрэнгүй ярьж өгсөн шүү. За ингээд подкастаа хүлээн авна уу!
Mom's Corner Podcast-ийн 3 дахь дугаарт Эко ээж Энэрэлтэй хүүхдээ хүмүүжүүлдэг арга барилынх нь талаар ярилцлаа.
Хэрвээ та эко ээж болохоор шийдсэн бол, хүүхэд хүмүүжлийн Монтессори аргын талаар судалж байгаа бол энэ таны заавал сонсох ёстой подкаст. Танд хэрэгтэй бүхийл мэдээллийг багтаасан сонирхолтой дугаар болсон шүү.
Mom's Corner Podcast-ийн хоёр дахь дугаар бэлэн боллоо. Энэ удаад Идье /Just for Babies/ группийн админ А. Гантигмаа -тай "Хүүхдийн эрүүл, зөв хооллолт"-ын талаар ярилцлаа.
Хүүхдээ бор хоолонд оруулах гэж байгаа болон аль хэдийн бор хоолонд оруулчихсан ээж нарын аль алинд нь өгөөжтэй, сонирхолтой ярилцлага болсон шүү.
Mom's Corner Podcast-ийн маань анхны дугаарыг хүлээн авна уу! Хүүхэд тань суулгалт өвчнөөр өвдсөн бол энэхүү подкастыг заавал сонсоорой. Туршлагатай ээж Сувдаа маань өөрийн туршлага, аргачлалаас зөвлөлөө.