Бидний мэдэхгүй уур амьсгалын өөрчлөлт: Recent Episodes

None

Сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд Монгол орны агаарын дундаж температур 2.25°C-ээр нэмэгдсэн нь дэлхийн дундаж өөрчлөлттэй харьцуулахад өндөр үзүүлэлт юм. Түүнчлэн Парисын Хэлэлцээрийн хүрээнд Монгол улс Үндэсний Тодорхойлсон Хувь Нэмэр (ҮТХН) баримт бичгээ 2019 онд боловсруулан НҮБУАӨСК-ын Нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлсэн. Үүнд Монгол улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлаа 22.7%-аар бууруулна хэмээн зорилт тавьсан. Тиймээс уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, хүлэмжийн хийн ялгарлаа бууруулахад улс орон тэр дундаа иргэн бүрийн оролцоо, хүчин чармайлт шаардлагатай юм. Энэхүү подкастаар дамжуулан олон нийтийг мэдээллээр хангаж оролцоог дэмжихээр зорьж байна.

View Details

Энэ оны сүүлийн дугаараараа бид Швейцарийн хөгжлийн агентлагийн "Ногоон алт - Малын эрүүл мэнд" төслийн менежер  Др. Ц.Энх-Амгалантай уур амьсгалын өөрчлөлтөд мал аж ахуйн дасан зохицох хэрэгцээ, арга боломжуудын тухай ярилцлаа. 

View Details

Подкастынхаа 8 дахь дугаараар бид Монгол Улс дахь хог хаягдлын нөхцөл байдал, уур амьсгалын өөрчлөлт ба хог хаягдлын хоорондын уялдаа холбоо, энэ чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай ярилцлаа.

Бидний мэдэхгүй уур амьсгал цуврал подкастын 8 дахь дугаарыг дэмжин хамтран ажилласан: Азийн сан

View Details

Энэ удаагийн дугаараар бид ойн экосистем дэлхийн уур амьсгалд хэрхэн нөлөөлж, эргээгээд уур амьсгалын өөрчлөлт ойд хэрхэн нөлөөлж байгаа тухай Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвийн Хүлэмжийн хийн тооллогын шинжээч Ц.Хонгортой сонирхолтой яриаг өрнүүллээ. Тэрээр хээрийн түймэр, ойн хомсдол, доройтол, түүнтэй тэмцэх аргуудын тухай бидэнтэй хуваалцсан юм. 

View Details

Удаан хүлээлгэсэнд та бүхнээсээ гүнээ хүлцэл өчиж байна. Энэ удаа уур амьсгалын өөрчлөлт ба тогтвортой хувцас загварын талаар УАӨСХАТ-ийн ахлах шинжээч Б.Амартуяатай ярилцлаа.

McKinsey-ийн судалгаагаар загварын салбар нь 2018 оны байдлаар 2.1 тэрбум тонн СО2 буюу дэлхийн 4%-ийн хүлэмжийн хийг ялгаруулж байна гэсэн тоон мэдээлэл гарсан байна. Мөн дэлхий даяар 2015 онд баталсан Парисын хэлэлцээрээр дэлхийн дундаж температурыг 1.5 градуст барих зорилтод хүрэхийн тулд загварын салбар хүлэмжийн хийн ялгарлын хэмжээгээ цаашид 1.1 тэрбум тонн СО2-д хязгаарлах хэрэгцээ шаардлагатай тулгараад байгаа билээ. Энэ талаар болон тогтвортой хувцас загвар, хувцсыг дахин яаж хэрэглэж болох, Монгол оронд тогтвортой хувцас загвар хэрхэн хөгжих боломжтой талаар маш сонирхолтой яриа өрнүүллээ.

Энэхүү дугаараас тогтвортой хувцас загварын талаар багахан ч гэсэн мэдээлэлтэй болно гэж найдаж байна.

View Details

Энэ удаагийн дугаараар Ус цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Др.Г.Давааг урин оролцуулж уур амьсгалын өөрчлөлт ба гадаргын ус буюу мөсөн гол, гол мөрөн, нуурууд сэдвийн дагуу ярилцлаа. Хөтлөгчөөр Азийн Сангийн Хог хаягдал, уур амьсгалын өөрчлөлтийн төслийн менежер Н. Ариунаа хөтлөн явууллаа. 

Маш дэлгэрэнгүй ойлгомжтой ярилцсан тул уур амьсгалын өөрчлөлт ба гадаргын усны талаарх мэдлэгт тань тус болно гэж найдаж байна.

View Details

Энэ удаагийн подкастаар уур амьсгалын өөрчлөлт ба цөлжилт, бэлчээрийн даац сэдвээр Др.Н.Мандахтай ярилцлаа. 

"2015 оны байдлаар байгаль, нийгмийн гол үзүүлэлтүүд бүхий хүчин зүйлүүдэд тулгуурлан хийсэн Монгол орны цөлжилт, газрын доройтлын үнэлгээгээр нийт нутаг дэвсгэрийн 76.9% нь цөлжилт, газрын доройтолд өртөөд байгааг тогтоосон байдаг." Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг манай подкастнаас сонсоорой. 

View Details

Энэхүү дугаарын зочноор байгаль орчны мэргэжилтэн Б.Онон оролцлоо. Тэрээр саяхан Кембриджийн их сургуульд Conservation Leadership (Байгаль хамгааллын манлайлал) чиглэлээр магистрын зэргээ хамгаалаад ирсэн. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд залуусын оролцоо сэдвээр бидэнтэй маш сонирхолтой ярилцлага өрнүүлж өөрийн туршлагаас хуваалцсан юм. Өнөөдрийн дугаарыг Азийн сангийн Хог хаягдал, Уур амьсгалын өөрчлөлтийн төслийн менежер Н.Ариунаа хөтлөн явууллаа. 
Бидний мэдэхгүй уур амьсгал цуврал подкастын гурав дахь дугаарыг дэмжин хамтран ажилласан: Азийн сан

View Details

3 долоо хоног бүр та бүхэндээ хүргэж буй “Бидний мэдэхгүй уур амьсгалын өөрчлөлт подкаст”-ын хоёр дахь дугаарыг хүлээн авч сонсоно уу. 

Энэ дугаарт Ус цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга Др.П.Гомболүүдэвийг урин оролцууллаа. Тэрээр уур амьсгалын нөөцийн үнэлгээ, нар салхины сэргээгдэх эрчим хүч, цаг агаарын гамшигт үзэгдэл, эдгээрийг загварчлах цаг агаарын прогноз зэрэг судалгаануудыг хийж ирсэн, энэ салбарт арвин туршлагатай нэгэн эрхэм юм.

Өнөөдрийн дугаарыг Байгаль орчин, уур амьсгалын сангийн Уур амьсгалын өөрчлөлтийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн мэргэжилтэн Ш.Аминзул хөтлөн явууллаа. 

Бидний мэдэхгүй уур амьсгал цуврал подкастын хоёр дахь дугаарыг дэмжин хамтран ажилласан: Азийн сан

View Details

Байгаль орчин, уур амьсгалын сангийн Бидний мэдэхгүй уур амьсгал цуврал подкастын эхний дугаараар Уур амьсгалын өөрчлөлт ба хүлэмжийн хий сэдвийн хүрээнд Б.Чулуунхүүг урин оролцууллаа. Тэрээр Байгаль орчин, уур амьсгалын сангийн Уур амьсгалын өөрчлөлтийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн менежер ажиллаж байсан ба одоогоор Худалдаан хөгжлийн банкны Олон улсын банкны газрын Ногоон санхүүжилтийн албаны даргаар ажиллаж байна. Энэхүү дугаарыг Азийн сангийн Хог хаягдал, Уур амьсгалын өөрчлөлтийн төслийн менежер Н.Ариунаа хөтлөн явууллаа.

Бидний мэдэхгүй уур амьсгал цуврал подкастын эхний дугаарыг дэмжин хамтран ажилласан: Азийн сан