САНААГИЙН PODCAST: Recent Episodes

Ариун Санаа Цогбадрах

Сайн уу? Миний бие уншсан номынхоо сэтгэгдэлүүдийг болон номын зохиолч, орчуулагч, өөр бусад уншигчидтай ярилцсан яриагаа хуваалцахаар зориг шулуудав. Хүлээн авна уу :)

Facebook page: https://www.facebook.com/sanaapodcast/
Soundcloud page: https://soundcloud.com/reality-34

View Details

Энэ удаагийн дугаараар ҮсэгТоо залуу уран бүтээлчдийн нэгдлийн "Echoes of the City" буюу “Хотын чимээ” хамтарсан үзэсгэлэнгийн бэлтгэл ажлын өдрийн ярилцлагыг хүргэж байна.
Хот маш олон дуу чимээ, асуудал, утга, дурсамж, цаг хугацааг агуулна. Өөр өөрсдийн чиглэлээр уран бүтээлээ туурвидаг залуу уран бүтээлчид маань уг үзэсгэлэнгээр бидэнд ямар мэдрэмж төрүүлэх бол?
Хариултыг нь биеэр очиж, харж, мэдрэхийг хүсэж байна.
Тус үзэсгэлэн нь 2026 оны 8 дугаар сарын 7-нд нээлтээ хийж, 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл B Contemporary Art Gallery-н үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэх билээ.
Бүрэлдэхүүнд энэхүү нэгдлийг үүсгэн байгуулагч уран бүтээлч Э.Тогтуун, гэрэл зурагчин Н.Мөнхцэцэг, гэрэл зурагчин Г.Халиун, уран бүтээлч Э.Орхон, костюм дизайнер А.Мөнхтөгөлдөр, аниматор Т.Тэргэл, уран бүтээлч Б.Цэлмүүн нар оролцож байна. Мөн ХБНГУ-аас хүрэлцэн ирсэн зочин уран бүтээлч Катя Бринкманн, дуучин, ая зохиогч Г.Даваадалай нар байгаа болно.
Ингээд урлаг, уран бүтээлчидтэй дугаарыг маань хүлээн аван сонсоно уу.

View Details

Энэ удаагийн дугаарт маань "Teresa in the Moon" хамтлагын үүсгэн байгуулагч, гоцлох дуучин, уран бүтээлч, сэтгэл судлаач Очир оролцлоо. (Видео подкаст төдийлөн оруулдаггүй надад их догдлом байлаа.)Тэдний "Twilight Serenade" нэртэй бие даасан тоглолт 2026 оны 2 дугаар сарын 7-нд "On'n Off" продакшны байранд болох гэж байна.Бидний яриа хамтлагийн нэрээс эхлээд дуунуудын утга учир, уран бүтээл бүтэх үйл явц, шинэ тоглолт, шинэ цомгийнх нь тухай ярилцсан билээ.
Тоглолтын талаарх гол мэдээллүүд:Twilight Serenade: Хамтлагийн зүгээс энэхүү үдшийг "дотоод мэдрэмж дээрээ түр саатахыг хүссэн, дурласан, зүрхээ шархлуулсан хэн бүхэнд зориулсан бүдгэрсэн романс" хэмээн тодорхойлсон байна.Тасалбар: Тоглолтын тасалбарыг Portal.mn сайтаар дамжуулан захиалах боломжтой. https://www.portal.mn/en/events/twilight-serenade
Уран бүтээл: Тэд өөрсдийн өвөрмөц, "atmospheric" аялгуугаараа танигдсан бөгөөд саяхан RAW Underground-д "Ballroom Talk", "Dark Angel" зэрэг дуунуудаа амьдаар бичүүлсэн: https://www.youtube.com/watch?v=FxN3V_Ig5mk&list=RDFxN3V_Ig5mk&start_radio=1
Шинэ цомог: Тэд тун удахгүй Apollo's Love Never Dies нэртэй шинэ цомгоо гаргахаар төлөвлөж байгаа.
2 сарын 7-нд уулзацгаая~!

View Details

Нил паблишингаас эрхлэн гаргасан "Гоо үзэсгэлэн бол шарх" нэртэй дэлхийн хайрын өгүүллэгүүдийн түүвэрт багтсан зохиолч Харүки Мүрикамигийн "Өдөр бүр нүүдэг бөөрөн чулуу" өгүүллэгийн хэсгээс уншлаа. Уг өгүүллэгийг орчуулагч Тэгшзаяа орчуулсан билээ.
Өгүүллэгийн тухай товчхон: Амьдрал турш тааралдах хүүхнүүдээс илүү ч үгүй, дутуу ч үгүй яг 3 эмэгтэй л жинхэнэ учрал байдаг тухай ааваасаа сонссон Жүнпэй үргэлж энэ тухай гайхширдаг байлаа. Туршлагагүйгээс анхны хайрдаа сэтгэлээ илчилж чадаагүй түүнд хоёрхон боломж үлджээ. Жүнпэй нэгэн зоогийн газрын нээлтээр мэргэжлээ үл хэлэх Кири хэмээх эмэгтэйтэй танилцана. Хөдлөж өгөхгүй чулуу мэт гацсан амьдралд нь Кири хөнгөн агаад хүчтэйгээр нөлөөлж эхэлдэг.

View Details

"Хар тамхи" хэмээн бид бүгдийн хэлж дассан боловч цаадах шалтгаан, нөлөөллүүдийг далд байлгадаг табүү сэдвийг онцлон хүргэж буй билээ. Энэ удаагийн дугаараар "ЭКПАТ Монгол Үндэсний сүлжээ", "Өсвөр Үеийнхний Хөгжлийн төв ТББ"-ийн хөтөлбөрийн зохицуулагч Ихтамиртай ярилцлаа.
Мансууруулах бодисын хэрэглээг таслан зогсоох арга хэмжээний өмнө урьдчилан сэргийлэх, санаатай болон санаандгүйгээр "ганц сороод" эхэлсэн бол болих хүсэлтэй хүнийг ялгаварлан гадуурхахгүйгээр амьдралын эрүүл хэв маягийг санал болгох хөтөлбөр орон зай байх хэрэгтэй. Гэвч үүнийг бүтээхэд бидэнд юу дутуу талаар ярилцлаа.

ListenBelieveProtect #Сонсъёитгэехамгаалъя#nevertheirfault #boysmovement #blueheartcampaign #blueumbrella #endtrafficking

Хамтран ажиллагч:* ЭКПАТ Монгол Үндэсний сүлжээ * Өсвөр Үеийнхний Хөгжлийн төв ТББ

View Details

Энэ удаагийн дугаарт Морфин хэмээх хүчтэй тайвшруулах үйлчилгээтэй, мансууруулах бодисын донтолтоос татгалзах, даван туулах сонголтыг хийсэн залуугийн бодит яриаг хүргэж байна.
Өсвөр үе, залуучуудад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлийг таниулах, стресс, сэтгэл хөдлөлөө эерэгээр илэрхийлэх, туслах амьдрах ухааны боловсрол олгох зорилготойгоор дэлхийн нийтэд эв санаагаа илэрхийлдэг "Хөх зүрх" аяны хүрээнд энэхүү дугаарыг бүтээлээ.

View Details

Дуртай шүлгүүд цувралаа бичээгүй уджээ. Энэ удаа хайртай яруу найрагч Б.Батрэгзэдмаа гуайн хайрын тухай шүлгүүдээс уншлаа.
Хэзээ нэгэн цагт хайранд итгэж, хэзээ нэгэн цагт хайраа алдан харамсаж, хэзээ нэгэн цагаас хайранд итгэх итгэлээ ахин эрж буй бол энэ шүлгүүд зүрхэнд тань эм байх болтугай.
Улбар паблшингийн зөвшөөрөлтэйгээр нийтлэв.
00:00 Жинхэнэ чи мөн үү02:01 Цаг хугацаан дотор хоёулаа04:40 Нээ эсвэл хаа07:15 Тэнэгхэн минь дээ11:00 Харамсал14:24 Хоёулаа эсвэл

View Details

Тойрог хуучин хувцасны дэлгүүр дээр Playtime наадмаас үлдсэн хүмүүст зориулсан хурган эвентээр live podcast бичсэн билээ.
Энэ дугаарын зочин бол яруу найрагч Санчир. Бид зуны нэгэн нарлаг өдөр хүүхдийн 100н гадаа диваан дээр суугаад яруу найраг, дурлал, хайр, бүтэлгүйтэл, сэтгэлийн тухай ярилцлаа. Тэрээр анхны шүлгийн түүвэр болох "157 тоотын диваажин" номоос бидэнд зориулж шүлгүүд уншиж өгсөн.
Ингээд зуны өдөртэй, шүлэгтэй, ардах чимээ нь амьд дугаарыг маань хүлээн аван сонсоорой.

View Details

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Тойрог хуучин хувцасны дэлгүүр дээр Playtime наадмаас үлдсэн хүмүүст зориулсан хурган эвентээр live podcast бичиж үзлээ.
Энэ дугаарын зочин бол "Цогц Хөгжлийн Үндэсний Төв"-ийн судлаач Г.Доржтүвдэн. Бид дэлгүүр дотор тойрч суугаад амьдарч буй нийгмийнхээ тухай, юу бидэнд нөлөөлж байна, цаашдаа хэрхэх тухай, хэрхэн сонгогчдын боловсролоо дээшлүүлэх тухай ярилцлаа.

View Details

Оны эхний дугаараар бид Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргасан 2024 оны Нобелийн шагналт зохиолч Хан Ганы “Цагаан хоолтон” хэмээх тун зэвүүн зохиолын талаар ярьлаа. Зарим хэсгүүдэд уншаагүй хүмүүст *спойлер агуулагдаж байгаа ч оюуны эрхийг хүндэтгэн номын зарим хэсгүүдээс сонгон ярилцсан билээ. Үйл явдлын тухайд эгэл жирийн даруухан амьдардаг Ёнхи хэмээх эмэгтэй нэг шөнө эвгүй зүүднээс бол махнаас татгалзах болсон нь түүний нөхөр, гэр бүлийнхнийг тавгүйтүүлж эхэлнэ. Ёнхигийн өөрийнх нь шийдвэр атал яагаад бусдыг тавгүйтүүлэх болов гэдгээс зохиолын үйл явдал цааш хөвөрдөг билээ.
Ингээд ээлжит “Номын тухай буу халья” булангийн дугаарыг маань хүлээн аван сонсоорой.

View Details

Энэ удаагийн дугаартаа бид бүхний амьдарч буй нийгмийн үнэн учир, зангилаа, тогтолцооны тухай социологич А.Хишигтөгстэй ярилцлаа.
Зочин, социологич А.Хишигтөгс маань МУИС-ийг социологи мэргэжлээр төгссөн ба оюутан байхдаа “Социо-аналитик” болон “Хүнийсэл” гэсэн хоёр ном бичсэн. Одоо социологийн өлгий нутгийн нэг болох Герман Улсад Маннхаймын Их Сургуульд Социологийн мастерт сурч байгаа анхны Монгол оюутан билээ.
Бидний ярианы агуулга:
01:30 Зочин Хишигтөгсийг танилцуулав03:05 Социологи гэж юу вэ?08:10 Яагаад социологийг сонгосон бэ?13:00 “Хүнийсэл” ном бичсэн тухай19:30 Социологичийн нүдээр: “Капитализм бол хамгийн муу муухай нийгэм”28:10 Тэгш бус нийгэм33:38 Феминизм бол тэгш бус тогтолцооны эсрэгээр бий болсон36:45 Тогтолцоог баталгаажуулдаг “Эцгийн эрхт ёс“ буюу “Патриархи”41:70 Санаа Феминизмтэй танилцсанаа ярив45:20 Эртний философичид маш патриархилаг байжээ47:30 Байгалийн ялгаанаас эхлэн шатлан захирах ёс үүссэн49:00 Тогтолцоог бэхжүүлэгч “Шашин”~ы тухай53:00 Буддизм эмэгтэй хүнийг аймшигтай дарладаг байсан56:54 Эмэгтэйчүүдийг дарлах нь капиталистуудад ашигтай58:07 Монголын ёс заншил эмэгтэй хүн, хүүхэд хоёрт халтай
1:03:55 “Эхнэрээ жилд нэг удаа зодвол сайн” номон дээр ийм үг явж байна!1:05:49 Өөрийн "цэвэр” үзэл бодол гэж байх боломжгүй. Биднийг өөрийн мэт хэлбэржүүлдэг.1:07:00 Харилцаа дандаа тогтолцоонд үүсдэг1:10:00 Бидэнд зориулж харуулж буй эдгээр зүйлсийг хүлээж авах амаргүй1:12:40 Санаа социологич Хишигтөгсийг энэ бүхнийг торохгүй харж байгааг нь гайхаад асууна. Юу нөлөөлөв өө?1:14:54 Амиа хорлолт ба Үнэт зүйлийн хямрал1:25:40 Бидний дорой байхаас ХОЖИГЧИД
1:31:30 Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг хэрхэн хэлбэржүүлж ирсэн бэ?1:39:16 Эмэгтэй хүнд гэрийн ажлыг оноодог, үнэгүйдүүлдэг1:40:21 Хөдөлмөрөө үнэлүүлж европт “Феминизм” хөгжиж эхэлсэн1:42:09 Хүнийсэхгүй байж чадвал энэ тогтолцоог өөрчлөх боломжтой1:42:40 Эмэгтэй хүнийг бие махбодиор нь дамжуулж дарладаг тогтолцоо1:44:30 Салалт ихсэж буй нь эмэгтэйчүүдийн эрх мэдэлтэй байж чадаж буйг харуулж байна1:46:40 Өмнө цаг үед “гэрлэлт” хайр сэтгэлийнх биш “эдийн засгийнх” байсан1:48:30 Эмэгтэй хүн, эрэгтэй хүний төгс бус хувилбар гэж үздэг байсан1:49:35 Эмэгтэйчүүдийн эрхийг “шинжлэх ухаан” аварсан1:50:53 Феминизм ба Хүй нэгдлийн үе (Симона де Бовуар~Дайвар хүйстэн)1:53:50 Феминизм ба Грекийн үе1:54:10 Феминизм ба Боолын нийгэм (Хүүхэд үйлдвэрлэгч)1:58:30 Феминизм ба Феодалийн нийгэм1:61:09 Феминизм ба Аж үйлдвэрийн нийгэм (Капитализм)1:62:52 Капитализм жендерээс улбаатай үүсэн

View Details

Подкаст маань “Номын тухай буу халъя” цуврал дугаар сонсгож эхэллээ. Уншсан номуудынхаа талаар хамтдаа ярихаар орчуулагч Bolortuya Dorj эгч маань нэгдлээ. Шведийн Женев хотноо амьдран суугаа Болортуяа эгч бид хоёр zoom-ээр холбогдож Унгарын зохиолч Агота Кристофын “Өчигдөр” зохиолын талаар задлан ярилцав.
“Өчигдөр” романы гол дүр Сандор Лесторын бага нас хар бараан өнгөрсөн ч, ирээдүйд зохиолч болох, төгс төгөлдөр дурлалт бүсгүй Линьтэйгээ учрах гэсэн хоёр хүслүүдэд амьдралын зорилго нь тулгуурлана. Гэвч түүний бодит байдал зөрж амьдралыг харах нь өөрчлөгддөг. Элдэв уянгын халилгүй, шулуун шудрага гэмээр энэ зохиолд дүрүүдэд сайн муу гэсэн туйл байдаггүй нь сонирхолтой.
Жич: Дараа дараагийн яриагаа бичихдээ чанар дээрээ анхаарах болно. Тухлан сууж сонсоорой 🪄
Орчуулагч Болортуяа эгчийн өөрийн суваг: ‪@bolortuyadorj‬ / @bolortuyadorj Номын тэмдэглэл унших бол: https://shorturl.at/yxp93

View Details

Бичлэгээр үзэх бол: https://www.youtube.com/watch?v=lxZ5yZ86TQY&t=1067s
Хүнийг хүнээс илүү хайрлан үгүйлдэг нохой бий гэвэл итгэх үү? Яг л ийм түүхийн талаар ярьж өгье.
Япон зохиолч Хасе Сэйшү нь“Хүү нохой хоёр” номоороо 2011 оны 3 сарын 11-д болсон аймшигт цунамигийн дараах цаг үеэс сэдэвлэж, Тамон хэмээх эгэл бус нохойны өөрийн эзнээ хайх явцдаа олон хүмүүсийн амьдралд нөмөр нөөлөг, хань бараа болж буй тухай өгүүлжээ. Энэхүү бүтээл нь Итгэл марал паблишингаас энэ оны 4 сард хэвлэгдэн гарчээ.
Бичлэгтээ зориулж очсон "Cotton cafe" https://www.instagram.com/catcafecotton/

View Details

Сайн байцгаана уу~! “Deep talk with Sanna” подкастаа бичлэгтэйгээр үргэлжлүүлж буйдаа таатай байна.
Энэ удаа Японы зохиолч Мори Этогийн “Өнгөлөг” номын тухай ярилаа. Өсвөр насны хүү болох Макато хүүгийн ээдрээтэй амьдрал бараан үйл явдлаар дүүрэн мэт боловч Мори Это зохиолч хүний амьдрал яг яавал “өнгөлөг” байж болох тухай уг зохиолд өгүүлжээ.
Зохиолч Мори Это нь Японы орчин үеийн утга зохиолын салбарт уншигчдын сэтгэлд шингэсэн бүтээл туурвидгаараа алдартай бөгөөд энэхүү номыг монгол хэлнээ орчуулан хэвлэсэн “Итгэл Марал” паблишингийн хамт олонд талархаж байна.
Бичлэгийн хүрээ:
00:31 Эхлэл02:30 Үйл явдлын тухай товчхон05:14 Номын хэсгээс09:16 Өсвөр насны тухай12:14 Өөрийнхөө өсвөр насны бараан үеийг хуваалцав17:42 Насанд хүрсэн хүний нүдээр уншихад ч амьдрах урам зориг төрүүлсэн.
Бичлэгээр үзэх бол: https://www.youtube.com/watch?v=lxZ5yZ86TQY&t=1067s

View Details

Сайн уу, сонсогчид оо~! Энэ удаагийн дугаартаа ЛГБТ хөдөлгөөний тэмцэгч Доржжанцан буюу Жактайгаа ярилцлаа. Бид хүний эрхийн талаар, тэр дундаа ЛГБТ хүмүүсийн эрхийн төлөө тэмцэгч байх, өөрийгөө хайрлах тухай, түүний хайрын түүх гэх мэт дотно яриаг өрнүүллээ.
03:00 Анх яагаад ЛГБТ төвд ажиллах болсон бэ?04:56 Хүний эрхийн төлөө тэмцэгч байх тухайд? 14:28 “Үзэн ядахгүй ч дэмжихгүй”17:30 “ЛГБТ хөдөлгөөн” гэдгийг энгийнээр тайлбарлаж өгье25:16 Хайрын тухай яръя 35:15 15 жилийн дараа эргэн уулзсан чинь..38:54 Өөрийгөө хайрлах хайр44:09 Сексийн тухайд54:24 Кам аут хийснээс болоод гэр бүлтэйгээ зөрчилдөх тухайд1:01:13 Гадаад оронд сурах тухайд
Жакдаа ажил үйлс, эрдмийн зэрэгт нь амжилт хүсье~!

View Details

Энэ удаагийн маань зочин бол https://eguur.mn/-ий ерөнхий редактор М.Тэнгис. Яриагаа түүний дуртай Prince "Purple Rain" дуугаар эхлүүллээ.
Түүний уншиж, бичиж сурахаас эхлээд сэтгүүлзүйтэй холбогдсон түүх, үйл явдлын мэдээтэй ойртсон таван жил, өнгөрсөн ба ирээдүйгээ хэрхэн хардаг, уншиж, судлаж буй зүйлсийнх нь талаар ярилцлаа.
Хүлээн авна уу.

View Details

Бороотой эдгээр өдрүүдэд өөрийн дуртай яруу найрагчдын шүлгийг уншлаа.Яруу найрагч Ц.Дэлгэрмаагийн "Зүрхэн агч намур", Д.Нямдоржын "Хараацай", Э.Бүжинлхамын "Сүнс урлал", Ч.Бат-Уянгын "Анидча" шүлгийн түүврүүдээс шүлэг уншсан болно.
Ц.Дэлгэрмаа "Зүрхэн агч намур" шүлгийн түүвэр00:12 "Шаналал хөндүүр тээсэн"01:20 "Амьд гэдгээ мэдрэх гэж"02:14 "Уйтай ийм өглөө чамайг санаад сэрэх"03:17 "Чамайг, дарс шиг санаж суугаад"04:16 "Өөртөө"05:08 "Бороо орж байна"
Д.Нямдорж "Хараацай" шүлгийн түүвэр06:27 "Бороо бүхэн өөрөөр зүсэрдэг ч"
Э.Бүжинлхам "Сүнс урлал" шүлгийн түүвэр07:17 "Чи амьдрах тухай биш"09:05 "Хэзээнээс ч билээ дээ"10:05 "Хамгийн чухал нь энэ амьдралд"
Ч.Бат-Уянга "Анидча"12:03 "Есдүгээр сарын бороо"

View Details

Сайн байцгаана уу? Сонсогчидоо. Зуны дэлгэр сайхан өдрийн мэнд. Би уншиж буй ном, үзсэн киноныхоо сэтгэгдлийг та нартайгаа хуваалцахаар бэлдлээ.
Санал болгож буй ном:1. "Магма" Тора Хьерлейвсдоттир 2. "Бүтээлч үйл: Оршихуйн ухаан" Рик Рубин

Үзсэн кино: 1. "The Cord of life" 2. "The Blind willow, Sleeping women"

View Details

"Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр"-г тохиолдуулан эмэгтэй найруулагчдын гурван кино үзсэн тухайгаа товчхон ярьлаа. Мөн өөрийнхөө хувьд феминизм, патриархын тухай хэрхэн ойлголттой болсон тухай, эдгээр кинонуудын онцлог, төрүүлсэн сэтгэгдэл юу байсан талаар хуваалцлаа.
Бүхий л эмэгтэйчүүддээ олон улсын эмэгтэйчүүдийн өдрийн мэндийг дэвшүүлье~!
PS: намайг кофегоор дайлж, дэмжихийг хүсвэл нэрэлхэлгүй миний дансыг аваарай: Хаан банк 5163038001.Мөн сурталчилгаа байрлуулах, хамтран ажиллах бүрэн боломжтой шүү.

View Details

00:00 Яруу найрагч Б.Эрдэнэсолонго "Туслаач"01:10 Яруу найрагч Ц.Дэлгэрмаа "Төгсгөлөөс нь бичсэн шүлэг"02:55 Яруу найрагч Ц.Дэлгэрмаа "Амьдрана гэдэг"03:30 Яруу найрагч Ц.Дэлгэрмаа "Санаж байна гэж хэлэхгүй"04:40 Яруу найрагч Б.Эрдэнэсолонго "Чи яг зун шиг"

View Details

Энэ удаагийн зочин бол иогийн маань багш "Tetula Art Flow" иога студиогийн үүсгэн байгуулагч Б.Тэлмүүн. Бидэн хоёр иогагаа тараад сайхан цай уунгаа иога хийх мөн чанар, утга учир, нүдэн үл харагдах энерги, мэдрэмж, хүмүүсийн шүтэн барилдлага, чакра, харилцаа, сэтгэл гутрал, дотоод мэдрэмжүүдий тухай ярилцсан билээ.
Намуухан, сайхан ярьдаг зочин маань тайвшруулах, эдгээх ид шидтэй хүн мэт санагддаг. Ингээд дугаараа хүлээн аван сонсоно уу :)
"Tetula Art Flow": https://www.instagram.com/te_tula_artflow/

View Details

Энэ удаагийн зочин маань зураач, модел, жүжигчин~ товчхондоо чөлөөт уран бүтээлч Хонгорцог маань амттай яриа өрнүүлсэн байгаа. Багаасаа зурдаг байсан тухай, Анима сургууль, моделиор ажиллах санал, "Ганцхан шалтгаан" киноны зураг авалт, ертөнцийг харах өнцөг гэх мэтт олон зүйлсийг ярилцаа.Ингээд таалан сууж, тухлан сонсоно уу.

View Details

Зээ, энэ удаагийн дугаарын маань зочин бол Улаанбаатар хотын эгэл гудамж, үзэсгэлэнтэй мөчүүдийг буулгадаг гэрэл зурагчин Tulgaa Skizz.Бид барилгачдын талбайн дэргэдэх нэгэн нууц цэцэрлэгт суунгаа Тулгаагийн гэрэл зурагт дурласан цагаас эхлээд оршихуйн хямрал, хайр дурлал, найз нөхөрлөл, ном, киноны талаар ярилцсан билээ.
https://www.instagram.com/tulgaaskizz/Найз Батка: https://www.instagram.com/do.batka/

View Details

Сайн уу сонсогчидоо~! Энэ удаагийнхаа дугаараар микрофоноо аваад 4 сарын 8-ны иргэдийн засаг төрдөө хандсан Чингисийн талбайн жагсаалд очсоноо хуваалцаж байна. Танил найз нөхдөөс эхлэн, танихгүй залуучуудын төлөөллөөс яриа авлаа. Тэд энэхүү жагсаалыг юу гэж харж, ойлгож, юу хүлээж байгааг сонсоорой.
Donation: Хэрвээ та "Deep talk with Sanaa" подкастыг маань дэмжихийг хүсвэл хаан банкны 5163038001 данс руу маань donation явуулаарай. Цаашдын дугааруудыг хийхэд маань туслалцаа болох юм шүү <3
Шинэ ковертой болсон байгаа биз? Анзаарсан уу? ккУдахгүй шинэ зочинтой ярилцсан дугаараа нийтлэнээ~!*

View Details

"Өөрийгөө л мэдээд авчих, Тэгж гэмээнэ,Өөрийгөө мэддэггүй хүмүүсээрӨвтгүүлдэггүй болно" -Ц.Дэлгэрмаа
Ийм л мөртүүд шиг өдрүүдийнхээ тухай, өнгөрсөн жилийн тэр нэг орой тагтан дээрээ хэн нэгэнд зориулж ярьж байсан "Шархалсан сэтгэл"-ийнхээ тухай үргэлжлүүлэн энэ дугаарыг бэлдлээ.
Өрөөлтэй хамт өөрийн сэтгэлээ таних тухай сэдэв магад хэзээ ч дуусахгүй байх. Эргэцүүлэл, мэдрэмж, эдгэх гэж хичээж буй цаг хугацаа, авралаа номоос эрж, сэтгэлээ уудлан чөлөөлөхийг хичээж байна. Амжилт, бүтээлээс гадна алдаа дутагдлаа ч хуваалцана гэдэг чинь сайхан юм. Сонсогч танд ч мөн хань болж, эргэцүүлэлд тань нэмэр болвол сайнсан. Заавал ямар нэг зүйл ойлгох албагүй ч байж магад.
Ямартай ч ганцаардаж буй бол төгсгөлд нь яваа хоёр дууг сонсоод уйлж болно, дурсамжаараа аялсан ч болно. Эцсийн эцэст сонсогч та хайрлагдах, хайрлах, хайрлуулах эрхтэй хүн юм шүү!
Ашигласан хөгжим: Ane Brun - No Reason To CryPrelude - Toshifumi Hinata
Тэр жилийн болкоон дээр ярьсан яриаг сонсох болНАД ДЭЭР ДАРААРАЙ
Намайг хүлээж суудаг сонсогчиддоо баярладаг шүү.Үргэлж <3

View Details

Бидний эргэн тойронд маш олон хүмүүс бий. Гаднах төрхөөрөө онцгой содон, эгэл жирийн, янз бүр. Тэдний дотоод оршихуйг илүү сайн чагнаад үзвэл яг л ижилхэн "сэтгэл" хэмээх эрхтэн цохилж буй."Сэтгэл хэмээх эрхтэн" цуврал дугаар маань энэ удаа ЛГБТИК+ олон нийтийн төлөөлөл болох зочин Г.Энхжин, А.Балдангомбо нартай ярилцсан юм.Хүйсийн болон бэлгийн чиг баримжааны товч нэрүүдийн нийлбэр болох ЛГБТИК хүмүүсийн эрхийг хамгаалах Тэгш Эрх Бахархалын өдрүүдийг тохиолдуулан энэхүү дугаарыг зориулж байна. Тэдний оршихуй, өөрийн мөн чанараа хүлээн зөвшөөрч, нийгэмд хэрхэн амьдарч буй түүхийн нэгдүгээр хэсгийг хүлээн аван сонсоно уу.Энхжин:03:20 "Хүйсийн тавгүйцэл"06:40 "Транс гэдгээ мэдсэн хугацаа"08:40 "Би эрэгтэй"11:18 "Үнэнээрээ байх мөч бурхантай хамт байх"14:07 "Цээжээ боож толинд харсан мөч"15:30 "Нийгмийн хэм хэмжээ"18:00 "Өөрийгөө нуух тусам бодит мэдрэмжээ алдана"19:30 "Амьдрал ямар ч утга учиргүй санагдсан"Балдангомбо:21:25 "Анхны мэдрэмж"22:28 "90 онд ямар ч мэдээлэл байгаагүй"24:30 "Өөрийгөө өөрөөсөө нуусан жилүүд"29:00 "Амиа хорлох тухай бодол"32:26 "Байгаагаар минь хайрлах ганцхан хүн"34:30 "Сөрөг нөлөө"Энхжин:36:00 "Эрэгтэй юмуу, эмэгтэй юм уу"39:40 "Комплекс буюу зөрчил"Балдангомбо:42:32 "Гэр бүлдээ хамгийн анх хэлсэн"44:55 "Ойлгуулахад цаг хугацаа хэрэгтэй"Үргэлжлэлийг дараагийн дугаараас сонсоорой.Тун удахгүй..Нийтлэл унших: http://103.227.177.143/p/26379Гэрэл зургийг:Б.ТамирЯрилцсан: Ч.Бат-Уянга, Ц.АриунсанааСэтгэл хэмээх эрхтэн цуврал дугаарыг санаачлагчид: Ж.Тэгшзаяа, Ч.Бат-Уянга, Ц.АриунсанааПодкастыг түгээгч: Ц.Ариунсанаа

View Details

Ингээд "СЭТГЭЛ ГЭДЭГ ЭРХТЭН" цуврал дугаарын маань сүүлийн хэсэг бэлэн боллоо~!Яг одоо олон асуудлуудын дунд өөрийгөө сул дорой нэгэн мэт өөрийгөө мэдэрч буй бол WE FEEL YOU!Cэтгэл гутрал хэмээх нөхцөл байдлын тухай илүү том зургаар харах гэж хичээсэн бидний ээлжит яриаг хүлээн аван сонсоно уу.00:39 Санаа "Эмо гэж хэлэхээсээ өмнө" бичвэрээ уншив03:25 III хэсгийг эхлүүлэх яриа06:25 Монгол хүний сэтгэл гутрал арай өөр юм шиг ээ13:00 Яагаад гэвэл нийгэм маань хөлд ороогүй юм бишүү дээ?16:00 Тэгсэн мөртлөө "харгис" нийгэм18:50 Яагаад нийгэм маань ээлтэй болохгүй байгаа гэж бодож байна?23:10 Харагдах байдлын цаана юу байдаг гээч26:00 Сэтгэл гутрал бол зүгээр гуниглахаас илүү хүнд шүү дээ! Ойлгооч дээ!33:08 Нэмээд нэг нэгийгээ буруутгасаар л байх уу?37:00 Үг үхүүлж, амилуулах хүчтэй40:00 Бусдын зовлонг мэдрэхээ больчихвол яаана42:05 За гэгээлэг асуулт асууя50:00 Өсвөр нас, хүүхэд үеийн сэтгэл гутралаа туулж буй дүү нартаа зориулж үг хэллээ

View Details

1:40 Хүмүүс "сэтгэл гутралтай" гэж шошго зүүж магадгүй талаар юу бодоцгоож байна? 5:55 Ижил "сэтгэл гутралтай" найзуудтай байх талаар?10:18 Дотны хүн тань "хортой дэмжлэг" үзүүлээд байвал?11:21 Сэтгэлээр өөдрөг болсон ч буцаад "унаж" болдог14:50 Ирээдүйн төлөвлөгөө юу байна?18:15 Шарх минь "сорви" болон эдгэх үе24:00 Бусдыг буруутгах ба уучлах үе29:28 Санаагийн үеийнхэн яагаад гутраад байна?30:43 Зарим зүйлийг "дөвийлгөх" тухай?34:00 Сэтгэл гутрал ба "алкохол"38:00 Эрүүл бусаар давах гээд үзээд байгаа юм биш бээз?39:00 Гутралаас татахад "урлаг" туслаж байсан уу?45:30 "Тэгшээ эгчээ, та одоо ч хүчтэй хүн шдээ"47:08 Угаасаа 'сайн, муу' хүн гэж байхгүй ээ49:40 Хөл хорионы үеэр "тайвшрав"51:36 "Экстраверт" системээс болоод байгаа юм биш бээз?Ярилцсан:Ч.Бат-Уянга; Ж.Тэгшзаяа; Ц.Ариунсанаа Гэрэл зургийн эх сурвалж:З.Энхмөнх

View Details

Сайн уу? Сонсогчид минь.Өнгөрсөн долоо хоногийн нэгэн цастай өдө “Тагтаа паблишинг”-ийн хамтран үүсгэн байгуулагч, орчуулагч Ж.Тэгшзаяа, "Ulbar Publishing"-г хамтран үүсгэн байгуулагч Ч.Бат-Уянга бидэн гурав өөрсдийн "Сэтгэл гутралын түүх"-ээ хуваалцсан юм.Сэтгэлзүйн подкастууд шинжлэх ухаан, шинж тэмдэг талаас нь ярьдаг бол бидэн гурав хэрхэн мэдрэмжүүдээ "Сэтгэл гутрал" гэж танисан тухай болон эргэн тойрны хүрээлэл, нийгэм, соёлынхоо тухай ярилцсан билээ.Нийт 3 хэсэг орох бөгөөд өнөөдөр эхний хэсгээ нийтлэж байна.Гэрэл зургийн эх сурвалж: З.ЭнхмөнхНийтлэл унших бол: http://ub.life/p/25231?fbclid=IwAR1ktNDkyfAoSOUlieq1yRWlDhGvEyrzlFhHra-R8JqFoOdM-SvZZ9_4ouE

View Details

Энэ удаагийн дугаарт өөрийнхөө сэтгэлзүйн байдалд анхаарч эхэлсэн шалтгаан болон хүүхэд насны трамуа, өөртөө үл итгэх байдал, айдас эргэлзээ, бэлгийн дарамтаас болж ажлаасаа гарч байснаа, хүчирхийлэл яагаад бий болдог, яаж үүний эсрэг байр суурьтай байж, өөрийгөө ч хүчирхийлэгч болгочихолгүй хүчтэй байх тухай олон сар жил бодож санасанаа л ярьж гарлаа. Подкастаа санасан байна. PS: Магад ийм мэдрэмжүүдийг мэдэрч өнгөрсөн бол чи ганцаараа биш ээ. Дотоод дуу хоолой чинь өөрөө хүчтэй, дууг нь чангалаад өг~!

View Details

Сайн уу? манайхаан. Подкастынхаа нэрийг сольсоон.Та нар минь сайн уу? Карантинд байгаа хугацаандаа Сара Бэйквэлл гэдэг хүний бичсэн "Хэрхэн амьдрах вэ? Нэг асуулт хорин хариулт" буюу "Монтений намтар"-тай ноцолдож байнаа~!Ингээд номын нэг хэсэг болох:"Хайр хагацлыг даван туулах" буюу алдарт Франц философичийн минь үнэн зүрхний хайртайгаа хэрхэн танилцаж, түүнд хэрхэн нөлөө үзүүлснийг өгүүлсэн хэсгийг уншиж оруулж байнаа~!Ашигласан ая:The Best of Maurice RavelДурдаж буй блог минь:https://anitaforteza.medium.com/

View Details

Энэ удаагийн дугаарт сэтгэцийн эмч Т.Мандхай эгч бидэн хоёр амьдрал дээр ойр, тэр тусмаа тулгамдсаар байдаг олон сонин мэдрэмжүүдийн талаар ярилцлаа.Сэтгэлзүйч, сэтгэцийн эмч хоёрын ялгаа, мэргэжлийн тусламж яагаад хэрэгтэй, ямар үед хандах вэ?Хүний мэдрэмж, сэтгэл, сэтгэлзүйн гэмтэл, эмгэг, өөрийгөө гэмтээх оролдлогууд, улигт айдас, бүтэлгүй харилцаанууд, урлагаар сэтгэлийг засаж, анагаах тухай мэдэхийг хүссэн бүхнээ асууж авсандаа би лав тун их баяртай байгаа~! Ямартай ч яг одоо хэн нэгэнд хэцүү байвал ЧИ ГАНЦААРАА БИШ ШҮҮ~!Тусламж хэрэгтэй л бол мэргэжлийн хүнд хандахад нээлттэй шүү~!Дэлгэрэнгүй мэдээлэл:https://www.facebook.com/arttherapymongoliawww.mhelp.edu.mnАшигласан дуу:Birdy - Open Your Heart

View Details

Hey, guys~! Энэ удаагийн дугаартаа сэтгэцийн эмч Т.Мандхайг урьж, ярилцсанаа та нартайгаа хуваалцаж байнаа :3Бид хоёр сэтгэцийн эмч болон сэтгэлзүйч хоёрын ялгаа, мэдрэмж, сэтгэл, нойрны асуудал, өөрийгөө гэмтээх оролдлогууд, харилцааны бүтэлгүйтлүүд, сэтгэл засал, мэргэжлийн сэтгэцийн эмчид хандах давуу талууд, урлагийн сэтгэл засал гэх мэт хамгийн ойр сэдвүүд, асуухыг хүссэн асуултуудаа асуулаа~!Дэлгэрэнгүй мэдээлэл болон эвентүүдийг мэдэхийг хүсвэл:https://www.facebook.com/arttherapymongoliahttp://mhelp.edu.mn/

View Details

Энэ удаагийн дугаарт утга зохиолын ертөнцөд туршлага хуримтлуулж буй "Зүүдний даяанч" номын зохиолч А.Маралтай ярилцлаа.03:47 Маралын тухай товчхон 04:24 Түүний зохиолуудын мэдрэмж06:27 Жүжгийн зохиолоо тайзан дээр амьлууллаа09:30 Зохиолоо богино хэмжээний кино болгосон нь11:50 "Дурсамж хадгалсан цас" жүжгийн үйл явдал13:24 Жүжгийн жүжигчид16:40 Жүжгийн зохиол бичсэн туршлага23:22 Queer театрын тайзан дээр30:18 LGBT35:34 "024" богино хэмжээний кино40:20 "Зүүдний даяанч" 47:07 "Дурсамжийн кафе" эвент53:12 Зүүд зөнгийн тухай56:28 Санаа сэтгэлийн үгээ хэлэвАнхны цаснаар "Дурсамжийн кафе"-д бидэнтэй уулзах бол 9 сарын 17-нд дулаахан хувцаслаад 18:30-д ирээрэй. Дурсамжаар чинь аялая, яруу найраг сонсоё, халуун цай, кофе ууцгаая. Та ганцаардахгүй ээ~!