BioAmidral Podcast: Recent Episodes

BioAmidral БиоАмьдрал

7 хоног бүрийн Баасан гарагт шинэ шинэ подкастаараа учирцгаая 🍀 [3-Р САРЫН СЭДЭВ: БИОАМЬДРАЛЫН БОЛОВСРОЛ] Host: Ojinka&Cengdukei

View Details

БиоАмьдрал групп дээр 40 хоногийн "Zero Waste Challenge" зарлагдсан байгаа билээ. Хоёр хост нь тэрхүү челлэнждээ хэдэн нөхдийн хамтаар бэлдээд нуль завгүй байсан ч Подкастаа хийсээр байсан билээ. Энэхүү подкастаараа тэрхүү үнэ цэнтэй челлэнжийнхээ тухай танилцуулсан ба мөн БиоАмьдралаан эхлүүлэгч Мөнгөнзаяатайгаа Zero Waste гэж юу вэ гэсэн сэдвийн хүрээнд ярилцлаа. Та нар маань челлэнждээ идэвхтэй нэгдээрэй хэмээн Ожинка, Цэндүүхэй хоёрын зүгээс уриалж байна.

View Details

БиоАмьдрахад өдөр тутамд маань юу тохиолддог вэ? Тэдгээр асуудлыг хөнгөхөн шийдэх гарц байна уу? Байна аа. БиоАмьдрал ФБ групп дээрх "Ээж нарт зориулсан Туяагийн цаг" нийтлэлийг заавал уншаарай. Энэ удаагийн подкастын зочноор супер био ээж Туяа оролцож бидэнд нийтлэл зөвлөгөө бичих санаагаа хэрхэн олсон болон яаж турших болон өөрийн үнэтэй туршлагаасаа ээжүүдэд хуваалцсан билээ. Таалан чагнаарай 💚

View Details

"БиоАмьдралын Боловсрол" сэдэвт маань Боловсрол хэмээх үг чухал сэдвийн нэг болж байгаа билээ. Энэ удаагийн зочноор "Open Door" сангийн боловсролын зөвлөх Ариунаа оролцож бидэнтэй "Мэргэжил сонголт ба Эцэг эхийн чиглүүлэг, Gap Year" зэрэг сэдвийн хүрээнд маш сонирхолтой, хэрэгтэй, тун үр өгөөжтэй яриаг өрнүүллээ. Та бүхэн сонирхолтой яриаг таалан чагнаарай.

View Details

Шинэ сардаа шинэ подкастын сэдвээ эхлүүлэн ярилцаж байгаадаа баяртай байна. 3-р сарын сэдэв "БиоАмьдралын Боловсрол" болно. Ожинка, Цэндүүхэй бид хоёр энэ удаа БиоАмьдралын чухал бүрдэл болох тасалгааны цэцэг арчлалт, цэвэр агаар ялгаруулагч цэцгийн тухай Dream Green Service-н үүсгэн байгуулагч Одгэрэлтэйгээ ярилцлаа. Ярианы 2-р булангаараа эмч судлаач Ундрамтай чихрийн хэрэглээ ба түүнийг зохистой хэрэглэх арга замуудын талаар ярилцлаа. Та бүхэнд таалагдана гэдэгт итгэлтэй байна 🍀💐🌸

View Details

Био Амьдралын соёлын довтолгоо сэдвийн сүүлийн ярианы сэдвээр бид Био Органик Косметикийн тухай ярилцлаа. Мөн гэртээ хэрхэн гарын дорх материал ашиглан био гоо сайхны хэрэглэл бэлдэж болох тухай сонирхолтой яриаг өрнүүллээ.

View Details

Сүүлийн 10, 20 жил бидний хувцас их айдас хүйдэстэй байгаа. Айдас хүйдэстэй. Гэхдээ жигдрэх юманд бас байгаа байх аа. [Жигдлэх шийдэл нь БИДЭНД байна💚🍀] Энэ подкастын зочин, Slow Fashion загварын чиг хандлагын төлөөлөгч, Easy Babe брендийн үүсгэн байгуулагч AYONA бид хоёртой ярилцлаа. Түүнтэй холбогдохуй, 🍀IG: www.instagram.com/s_ayona_ra 🍀Easy Babe IG: www.instagram.com/easy.babe

View Details

Цагаан сарын дараа хүссэн жиндээ хэрхэн хүрэх вэ болон Хайрын баяраар хоггүй хэрэглээний талаар ярилцлаа 💚

View Details

БиоАмьдралын анхны подкастыг чагнахаар орж ирсэн та нартаа энэ сайхан өдрийн мэндийг хүргэж байна. Анхны подкастаараа бид өөрсдийгөө танилцуулан, энэ сард онцолж буй сэдвээ хураангуйлан ярилцсан байгаа. Үүнээс цааш газар үгүй гэдэгчлэн 7 хоног бүр шинэ зочинтой ярилцах болно. Таалан чагнаарай 🍀💚