Unique business radio 98.9
Mission Бид тэргүүлэгч байгууллагын зөв шийдвэр гаргалтанд радио долгионоор туслана.
What we do Мэргэжлийн шинжээчдийн тайлбар, дүгнэлттэй мэдээллээр дамжуулан бизнес эрхлэгчдийн шийдвэр гаргалтанд нөлөөлөхүйц мэдээллийг хүргэнэ.
Мөн бид спонсор байгуулгуудаа зорилтот хэрэглэгчиддээ хүрхэд тусална.
Хамгийн тогтмол зүйл бол өөрчлөлт. Сүүлийн жилүүдэд технологи, цар тахлаас хамаарсан өөрчлөлт дэлхий даяар хурдацтай явагдаж байна. Үүнийг дагаад компаниуд шинэчлэл өөрчлөлт, тэр дундаа томоохон хэмжээний шилжилт хийх хэрэгцээ, шаардлагууд гарч байна. Энэ дугаартаа О.Лхагвасүрэн Н.Жавхлан, Б.Золбадрал бид шилжилтийн талаар Нэткапитал Санхүүгийн Группийн үүсгэн байгуулагч Д.Сүндийтэй маш сонирхолтой яриа өрнүүлж туршлагуудыг хуваалцлаа. Найруулагч: Ч.Батдэлгэр Хамтрагч: Business Radio FM 98.9,
PROJECTED Season 2 – “НОГООН АЛТ – МАЛЫН ЭРҮҮЛ МЭНД” ТӨСӨЛ БОЛОН БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТУХАЙ by Business Radio 98.9
Бизнесийн эхлүүлэгчид буюу энтрепренерүүд маань амгийн том эрсдэлийг үүрч, хамгийн том ашгийг хүртдэг. Тийм бол энтрепренерүүд маань ямар онцлогтой, хувь хүний шинж чанартай байдаг тухай бид энэ удаагийн дугаарт ярилцлаа. Дугаарын зочноор Метро Девелопмент Групп -ийн Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Б.Одсүрэн оролцож О.Лхагвасүрэн, Б.Золбадрал, Н.Жавхлан бид ярилцлаа.
Гүйцэтгэх захирал стратегийн шийдвэрүүдээс эхлээд шаардлагатай бол өдөр тутмын, гэнэтийн зүйлс дээр шийдвэр гаргах ёстой байдаг. Хийвсэр мэт боловч энэ ойлголт нь компанийн хувь заяатай салшгүй холбоотой. Тэгвэл энэ дугаартаа бид Гүйцэтгэх захирлын шийдвэр гаргалтын тухай Монголын туршлагатай CEO нарын нэг С.Сайнбаттай Б.Золбадрал, О.Лхагвасүрэн, Н.Жавхлан бид ярилцлаа.
Компани урт хугацаанд тогтвортой, амжилттай ажиллахад чухал нөлөө үзүүлэх хүчин зүйлүүдийн нэг бол компанийн засаглал. Энэ дугаарт Монголын улсын хамгийн урт түүхтэй, томоохон аж ахуй нэгжүүдийн нэг болох АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг уригдан оролцож КОМПАНИЙН ЗАСАГЛАЛ сэдвээр ярилцлаа.
Дугаарын хөтлөгчид: Б.Золбадрал, Н.Жавхлан, О.Лхагвасүрэн
Хамтрагч: Business Radio 98.9, Mungun Boroo Найруулагч: Ч.Батдэлгэр
Гүйцэтгэх захирал хүний байнга хийдэг зүйл бол харилцаа. Ажилтнуудтайгаа, харилцагчтайгаа, олон нийттэй хийх харилцааны онцлогууд ба CEO эдгээр харилцааг хийхэд ямар ур чадвар, зарчимууд шаардлагатай талаар энэ дугаартаа ярилцлаа.
БИЗНЕСМЭНИЙ ШИРЭЭНИЙ 98.9 НОМ - The Sales Leader's Problem Solver by Business Radio 98.9
БИЗНЕСМЭНИЙ ШИРЭЭНИЙ 98.9 НОМ - The Discipline Of Market Leaders by Business Radio 98.9
БИЗНЕСМЭНИЙ ШИРЭЭНИЙ 98.9 НОМ - The Competitive Advantage Of Nations by Business Radio 98.9
PROJECTED Season 2: (PMP)® БУЮУ МЭРГЭШСЭН ТӨСЛИЙН УДИРДАГЧИЙН ЗЭРГИЙН ТАЛААР БҮГДИЙГ by Business Radio 98.9
ДИЖИТАЛ АЯЛАЛ подкаст - Байгууллагын системд нэвтэрч буй хэрэглэгчдийг таних, зохицуулах шийдэл by Business Radio 98.9
G - 20 МУЕрөнхий сайд У.Хүрэлсүхийн ирэх 2021 оны төсвийн талаар хэлсэн үг by Business Radio 98.9
Аль Пачино Америкийн кино урлагийн бүх л авч болох боломжтой шагналуудыг эзэмшигч, оскарын шагналт, “Алтан бөмбөрцөг”-ийн таван удаагийн шагналт,бүсгүйчүүлийн зүрх сэтгэлийг булаагч, сицили цустай бардам жүжигчин Альфредо Жеймс Аль Пачино нь 1940 оны 4 сарын 25-нд Нью-Йоркт хотод Рок болон Сальватор Пачиногийн цор ганц хүү болон мэндэлжээ. Түүний эцэг эх нь хоёр настай байхад нь салж, хүү ээж, өвөө, эмээгийн хамт амьдрах болжээ. Алдарт жүжигчний өвөө эмээ хоёр нь “Загалмайлсан эцэг” кинонд гардаг Италийн Корлеоне тосгоноос гаралтай хүмүүс байв. Тэрээр хүүхэд байхдаа мэргэжлийн бейсболч болохыг мөрөөддөг байсан ч сурах сонирхолгүй ,англи хэлнээс бусад бүх хичээлдээ муу байснаас 17 настайдаа сургуулиасаа хөөгджээ. Аль Пачино 1967 оноос эхлэн Бостоны “Чарльз” театрт дагалдан жүжигчнээр орж, Хоёрхон жилийн дараа тэрбээр Нью-Йоркийн “Бродвэй” театрт туслах дүр бүтээж эхэлжээ. Харин дэлгэцийн урлагт 1971 оноос хөл тавьж, ердөө нэг жилийн дараа кино ертөнцийн хамгийн дуулиант “Загалмайлсан эцэг” киноны гол дүрийг бүтээсэн аж. Аль Пачино “Загалмайлсан эцэг” киноны Майкл Корлеоны дүрээр кино урлагт мөнхөрсөн билээ. Альфредо үйлчлэгч, цэвэрлэгч, шуудан зөөгч, зарлага гээд багадаа хийж үзээгүй ажил байхгүй. Тэрээр “Би багадаа Бурханаас “Унадаг дугуй өгөөч” гэж их гуйдаг байлаа. Гэвч тэр надад өгөөгүй. Тэгэнгүүт нь би унадаг дугуй хулгайлчихаад Бурханаас өршөөл гуйдаг болсон. Тэр үед л би бүх зүйл ямар зохион байгуулалтай байдгийг ойлгосон”. гэж хэлжээ.
Түүний 1999 онд тоглосон “Any given Sunday” кино нь Оливер Стоуны найруулсан Америкийн спортын тухай гайхалтай кинонуудийн нэг юм. Энэхүү кинонд Америкийн мэргэжлийн хөлбөмбөгийн багийн тухай өгүүлэх бөгөөд жүжигчин Аль Пачино багийн гол дасгалжуулагчийн дүрийг бүтээдэг.
Киноны хамгийн гайхалтай хэсэг буюу баг хамгийн сүүлийн финалын тоглолтонд орохын өмнө дасгалжуулагч Аль Пачино тоглогчдыг өдөөж идэвхжүүлэн ялуулахын тулд тэдэнд маш гайхалтай урам зориг өгөх үг хэлсэн нь дэлхийн хамгийн шилдэг спийчүүдийн нэг болсон юм
Аль Пачино нь «Оскарт» гол дүрээр дөрөв, туслах дүрээр гурван удаа нэр дэвшсэн ч найм дахь удаагаа нэр дэвшихдээ л 1993 онд «Эмэгтэй хүний үнэр» киноны дэд хурандаа Фрэнк Слейдын дүрээр Оскарын шилдэг жүжигчний шагналыг хүртсэн юмаа
Маркетингийн загалмайлсан эцэг Филип Котлерийн 2019 онд Бээжинд болсон "Маркетинг ирээдүйд" чуулган дээр хэлсэн үг.
Маркетингийн загалмайлсан эцэг Филип Котлерийн 2019 онд Бээжинд болсон "Маркетинг ирээдүйд" чуулган дээр хэлсэн үг.
PROJECTED - СТАТИСТИК МЭДЭЭЛЛИЙГ ТӨСЛИЙН МЕНЕЖМЕНТЭД ХЭРХЭН ҮР ӨГӨӨЖТЭЙ АШИГЛАХ ТАЛААР by Business Radio 98.9
G20 ОХУ-ын Ерөнхий сайд асан Дмитрий Медведевийн Euro News-т өгсөн ярилцлага by Business Radio 98.9
G20 ОХУ-ын шинэ Ерөнхий сайд Михаил Мишустины Засгийн газрын гишүүддээ хандаж хэлсэн анхны үг by Business Radio 98.9
G20 -АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп 2020-01-08 Ираны дайралтын дараа хэлсэн үг by Business Radio 98.9
G20 -АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын 2020 оны Давосын чуулган дээр хэлсэн үг by Business Radio 98.9
ОНЦЛОХ СЭДЭВ-Засгийн Газрын Мэдээ Сонин-Б.Дуламхорлоо, Э.Батцэцэг-Тэтгэврийн зээлийг тэглэх зөв үү? буруу юу?
PROJECTED -“Номин Констракшн Групп”-ийн Төслийн aлбаны дарга Б.Наранчанга-БАРИЛГЫН ТӨСЛИЙН ХАМРАХ ХҮРЭЭ, ӨӨРЧЛӨЛТИЙН МЕНЕЖМЕНТ
Дэлхийн шилдэг халаасны хулгайч гэдгээрээ алдартай Аполло Робинс хүний мэдрэхүйн сул талыг ашиглаж, хэрхэн анхаарлыг сарниулахын талаар ТЭД дээр тавьсан Анхаарлыг удирдах урлаг хэмээх илтгэлийг Бизнес радио 98.9 G-20 нэвтрүүлэг монгол орчуулгатайгаар хүргэж байна. Дэлхийн шилдэг халаасны хулгайч гэдэгээрээ алдартай Аполло Роббинс 1974 оны 5-р сарын 23-нд төрсөн бөгөөд зураач, аюулгүй байдлын зөвлөх ба хууран мэхлэх мэргэжилтэн юм.
МАРКЕТИНГИЙН УДИРДЛАГА-Лхагвасүрэн-Байгууллагын соёл үнэт зүйлсийг нэвтрүүлснээр маркетингд гарах үр өгөөж
Маргарет Хеффернан Зохиолч, бизнес эрхлэгч Маргарет Хеффернан нь Техаст төрж, Нидерландад өсөн Кембриджийн их сургуулийг амжилттай дүүргэсэн юм. Тэрээр 13 жилийн турш тасралтгүй ВВС-ТВ-д олон ангит кино, баримтат нэвтрүүлэг хийж, дараа нь АНУ руу буцан бизнес салбарт хүч түрэн ажилласан. Хеффернан нь ажил хийж байхдаа амьдралыг сайн сайхнаар харж бусдад үлгэр дуурайлал үзүүлдэг нэгэн. 2015 онд тэрээр Bigship шагналын хүртсэн. Ирэх 2020 онд тэрний " Ирээдүйг хэрхэн газрын зураг дээр гаргах вэ" хэмээх ном Их Британи, АНУ-д хэвлэгдэх гэж байна. Амьдралын урьдчилан таамаглах аргагүй байдлыг шийдэж, технологийн детерминизмтэй тулгарч, хүссэн ирээдүйгээ хэрхэн бий болгох, эрх чөлөө, төсөөллийг өөрсдөөсөө яаж олж авах талаар тэрээр бичдэг. Форвард Институтын Хариуцлагатай манлайллын хөтөлбөрийн удирдагч багшийн хувьд Хэфернан нь дэлхийн томоохон байгууллагуудын гүйцэтгэх захирлууд ба ахлах менежерүүдэд зөвлөгөө өгдөг.
Дэвид Бёркус Дэвид Бёркус нь Oral Roberts их сургуулийн профессор, зориолч болоод лектор юмаа. Манлайллын талаар шинэлэг санаа бодолоор дүүрэн байдаг тэрээр олон янзын байгууллагын удирдагчидтай ярилцаж тэдний урилагаар хичээл заадаг байна. Тэрбээр Microsoft, Google, Stryker зэрэг Fortune 500 компаниудын гол гол илтгэлүүд, сургалтууд, АНУ-ын Тэнгисийн Академийн сургуулиуд, засгийн газрын болон цэргийн удирдагчдад зориулсан сургалтуудиара нэгэнт алдаршижээ .Түүний TED хэлсэн үгийг 1.8 сая удаа үзжээ.
Барри Шварц Барри Шварц 1946 оны 8 сарын 15-нд төрсөн нь сэтгэл судлаач юм. Одоогоор Шварц нь Swarthmore коллежид нийгмийн онол болон нийгмийн үйл ажиллагааны профессор хийдэг. Тэрбээр Нью Йорк таймс сонины редактор бөгөөд одоогийн үйл явдлуудтай холбоотой сэтгэл судлалыг судалж үүний талаар ихэвчлэн нийтэлдэг байна. Шварц-ийн судалгаанд ёс суртахуун, шинжлэх ухаан, нийгэм хоорондын харилцан хамаарал зэрэг асуудлуудыг багтаадаг. Түүний номуудад орчин үеийн барууны нийгмийг шүүмжилж бичдэг.
Мэрили Оппеззо Зан байдлын судлаач Мэрилин Оппесцо нь 2013 онд Стэнфордын их сургуульд боловсролын сэтгэл судлалын чиглэлээр докторын зэрэг хамгаалсан бөгөөд хоол тэжээлийн шинжлэх ухааны магистрын зэрэгтэй. Тэрээр биеийн хөдөлгөөн нь оюун санааны хөдөлгөөнд хэрхэн нөлөөлж болохыг судалжээ. Тэрний одоогийн албан тушаал бол Стэнфордын урьдчилан сэргийлэх судалгааны төвийн анагаах ухааны багш юм. Мөн тэрээр хичээлдээ анхааралгүй байх нь анхаарал болгоомжгүй байдлыг цочроох шинж тэмдэг биш танин мэдэхүйн чухал хэрэгсэл байж болох эсэхийг мэдэхийн тулд Доктор Дэн Шварцтай хамтарч ажиллаж байгаа юм.
Сюзан Кейн Сюзан Хоровиц Кеин 1968 онд төрсөн бөгөөд зохиолч, багш, хуульч мэргэжилтэй. Кейн 1989 онд Принстоны их сургуулийг бакалаврын зэрэгтэй төгсөж, 1993 онд Харвардын Хуулийн сургуульд докторын зэрэг хамгаалсан. Сюзан Кеин хууль эрх зүйн чиглэлийнхээ карьераа орхиж, гэр бүлийнхэнтэйгээ илүү амар тайван амьдрал зохиох талаар зөвлөгөө өгдөг болжээ. Тэрээр өөрийн Уолл-Стритийн хуульчаар ажиллаж байсан жилүүдээ "гадаад улсад өнгөрөөсөн цаг хугацаа" -тай зүйрлэжээ. Кеин өөрийгөө хэрвээ зохиолч биш бол сэтгэл судлаач болох байсан гэж хэлжээ. Түүнд бусадтай нээлттэй, нийтэч байх зан чанар юу юунаас илүү үнэлэгддэг өнөөгийн цаг үед интроверт байх нь хэцүү төдийгүй ичгүүртэй юм шиг санагддаг байжээ. Харин Сюзан Кейн интроверт хүмүүс өөрийн гэсэн өвөрмөц авьяас чадвартай байдаг тул тэдгээрийг нь нээн илрүүлж, хөгжүүлэх хэрэгтэйг гэж боддог байна. Кеины 2016 онд гаргасан "Чимээгүй хүч: Introverts-ийн нууц хүч чадал" ном нь хүүхэд, өсвөр насныханд чиглэгдсэн төдийгүй уг ном нь тэдний сурган хүмүүжүүлэгчид болон эцэг эхчүүдэд ч чиглэгдсэн байна.
Доктор Келли МакГонигал Доктор Келли МакГонигал нь Стэнфордын Их Сургуулийн эрүүл мэндийн сэтгэл судлаач, лектор юм.
Тэрбээр хэд хэдэн ном зохиол туурвисан нь, "Хүч чадлын зөн совин", болон түүний хамгийн сүүлд хэвлэгдсэн "Стрэссээр наадагч" номнууд хамгийн алдартай нь юм. Түүний 2013 оны TED-д тавьсан "Стресстэй хэрхэн нөхөрлөх вэ?”гэх илтгэлийг 19 сая гаруй хүн үзжээ. Доктор Макгонигал нь ашгийн бус байгууллага удирдан явуулдаг ба эрүүл мэнд, боловсрол, технологи гээд олон нийтэд чиглэсэн ажил зохион байгуулж мөн албан газруудад урилагаар зөвлөгөө өгдөг. Тэрбээр Нью-Йорк Таймс-д"Боловсролын талаас нь сэтгэлзүйн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг ба тэдний сэтгүүлд шинжлэх ухааны сэтгэл судлалын нийтлэл бичиж өгдөг. Тэр чөлөөт цагаараа амьтан асрах, хүмүүсыг сайн дурын ажилд уриалан дуудаж сайн дурын болон буяны ажил хийдэг.
Рик Илаяс Рик Илаяс нь Хойд Каролина мужийн Red Ventures-ийн гүйцэтгэх захирал юм. Тэрбээр менежментийн хөтөлбөрийн хүрээнд өмнө нь Boston College, Харвардын Бизнесийн Сургуульд суралцаж байсан. Red Ventures компани нь 2000 онд үүсгэн байгуулагдсан. Компани өрсөлдөөний шуургыг давж гаран 2007 он гэхэд шилдэг 500 компаны жагсаалтад 4-р байр эзэлсэн бөгөөд 2015 онд компани нь 1 тэрбум ам.доллараас дээш үнэлэгдсэн. Red Ventures нь олон тооны үйлдвэрлэлийн салбарыг хамарсан бизнесүүдийг холбох гүүр болж, хэрэглэгчдэд хэрэгцээтэй бренд буюу үйлчилгээг холбож тусалдаг. Рик нь технологийн хувьд шинэлэг хялбар мөн нэр хүндтэй компанийг бий болгож, Шарлотт хотын "Шилдэг ажлын газрууд" -ын жагсаалтыг 10 жил дараалан авсан. 2009 онд Илаяс 1549-р нислэгээс амьд үлдсэн бөгөөд энэ нь түүний амьдралыг өөрчлөн TED Talks-д " онгоц маань сүйрэх мөчид ухаарсан 3 зүйл" гэх илтгэл тавих шалтгаан болов.
Саймон Синек Саймон Оливер Синек нь1973 оны 10-р сарын 9-нд төрсөн Британи-Америк гаралтай зохиолч, зан харьцааны мэргэжилтэн болоод зохион байгуулалтын зөвлөх юм. Тэрбээр таван ном зохиосон бөгөөд үүнд “Start With Why” хэмээх зохиол нь хамгийн алдартай нь юм. Түүний хоёр дахь ном нь " Leaders Eat Last " нэртэй байсан бөгөөд Wall Street Journal болон The New York Times -ийн шилдэг борлуулалттай номуудын жагсаалтад тэргүүлж байжээ. Синек нь НҮБ-ын дээд хэмжээний уулзалтууд дээр ярилцлага өгч мөн хичээл тавьдаг төдийгүй, TEDx чуулган дээр нилээдгүй илтгэл ярьсан туршлагатай нэгэн юм.
Анжила Дакворт Тэрээр 1970 онд төрсөн сэтгэл судлаач эрдэмтэнээс гадна алдартай шинжлэх ухааны зохиолч, багш, сэтгэл зүйч хүн юм. Анжела нь Харвардын Их Сургуулийн Нарийн Судлалын Нюрюбаологийн чиглэлээр төгсөж Оксфордын их сургуулийг магистрын зэрэгтэй төгссөн. Харин Докторын зэргээ Пенсильванийн их сургуульд хамгаалсан. Уг компани нь шинжлэх ухаан, зан төлөвийн практикийг хөгжүүлэх зорилготой ашгийн төлөө бус Character Lab-ийн үүсгэн байгуулж одоо гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байна. Анжелагийн K-12 боловсролын хөтөлбөрт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж KIPP Foundation-аас Beyond Z Award зэрэг шагналуудыг хүртсэн. Түүний хамгийн анхны ном болох Grit: The Passion of the Passion and Perseverance, Нью Йорк Таймс хамгийн шилдэг борлуулалттай # 1 болсон.
Роберт Уолдингер 1951 онд төрсөн нь сэтгэц мэдрэлийн эмч, Харвардын Анагаахын Сургуулийн профессор юм. Одоо бол тэрбээр Массачусетсийн Ерөнхий Эмнэлэг дэх сэтгэл судлалын эмчилгээний төвийн захирал юм. Амьдралд юу биднийг аз жаргалтай, эрүүл байлгадаг вэ? Алдар нэр, мөнгө гэж бодож байвал та ганцаараа биш. Харин сэтгэл мэдрэлийн эмч Роберт Уолдингерийн хэлснээр та андуурч байна. Насанд хүрэгсдийн хөгжлийн тухай бүхэл бүтэн 75 жил үргэлжилсэн судалгааны одоогийн удирдагч юм. Энэхүү амьд жинхэнэ аз жаргал, сэтгэл хангалуун байдлын талаар урд хожид байгаагүй мэдээлэлтэй нэгэн билээ. Энэхүү илтгэлдээ тэр судалгааныхаа 3 чухал сургамжийг хуваалцаад зогсохгүй хэрхэн сэтгэл хангалуун, урт удаан амьдралыг бүтээх тухай эртний мэргэн ухаанаас хуваалцаж байна.
Карол Двэк нь 1946 онд Нью-Йорк хотноо айлын ганц охин болон мэндэлсэн. 2004 онд Стэнфордын их сургуулийн факультетэд элсэн орохоосоо өмнө Колумбийн их сургууль, Харвардын их сургууль, Иллинойсын их сургуульд сурч байсан. Одоо тэрээр Стэнфордын их сургуулийн профессор, сэтгэхүйн зохиолч юм. Тэрээр "Хөгжлийн сэтгэлгээ" буюу бид аливааг сурч, асуудлыг шийдвэрлэснээр тархиныхаа багтаамжийг сайжруулдаг гэсэн санааг судалдаг. Энэхүү ярианд тэрээр өөртөө ахадсан асуудлыг шийдэх хоёр аргын талаар ярьдаг. Та үүнийг шийдвэрлэж чадахуйц ухаантай биш үү эсвэл та хараахан шийдвэрлэж чадаагүй байна уу? Чухал нөлөөтэй энэхүү салбарын талаар таньд гайхалтай анхны ойлголтыг өгөх болно.
Билл Грос нь Idealab-ын үүсгэн байгуулагч, бизнесмэн бөгөөд ахлах сургуулиасаа хойш entrepreaner байсан. Одоо тэрээр 61 настай. Goto.com гэх хайлтын компаныг үүсгэн байгуулалцахад хөрөнгө оруулж байжээ. Сургуулиа төгссөнийхөө дараагаар нэгэн компани нээснийг нь тун удалгүй Lotus компани худалдаж авсан юм. Одоо бол тэрээр програм болон сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр ажиллаж байна. Билл Грос маш олон гарааны бизнесийг эхлүүлж, бойжуулсан бөгөөд яагаад зарим нь амжилттай байхад зарим нь яагаад бүтэлгүйтдэг талаар сонирхож судалсан байна. Ингээд тэрээр өөрийн болон бусад компаниудаас мэдээлэл цуглуулж, бүгдийг нь таван гол үзүүлэлтээр жагсаасан байна. Энэ дундаас бусдаасаа ялгарах гол үзүүлэлтийг олж мэдсэн нь тэрнийг өөрийг нь хүртэл гайхшруулсан гэдэг.
МАРКЕТИНГИЙН УДИРДЛАГА-Ш.АЛТАНБАГАНА-Маркетинг 3.0 Алсын хараа эрхэм зорилгыг хэрэглэгчдэд ойлгуулах нь
МАРКЕТИНГИЙН УДИРДЛАГА-Б.Нандин-Эрдэнэ-Маркетингийн орчин үеийн чиг хандлага, хэрэглэгчийн зан төлвийн өөрчлөлт
Тэрээр 1944 оны 1 сарын 5нд Канад, Америк гэр бүлд төржээ. Түүний бага ахуй насанд нь гэр бүл нь их өртэй байсан бөгөөд эцэг эх нь тодорхой ажил эрхэлдэггүй учир мөнгөний асуудалд гүн нэрвэгдээд байжээ. Тэрээр гурван дүүгийн хамт хандвийн хувцас, хоолоор голоо зогоож өссөн гэдэг. Тэр үргэлж яагаад түүний гэр бүл хүнд хэцүү амьдрал туулж байхад тэнд өөр хүмүүс баян хангалуун амьдарч байгаа тухай гайхдаг байв. Хүнд хэцүү амьдралаасаа болоод эрт залуу насандаа сургуулиа орхиж ажил хийж эхэлсэн бөгөөд 20 гаруй наснаасаа аялж эхэлсэн байна. Бүх амьдралаа суралцах, судлахад зориулсан тэрээр 7000гаруй(түүнээс ч их) ном уншсан гэдэг. Тэрээр хүмүүст амжилттай бизнес эрхлэх, гаргасан төлөвлөгөө зорилго доо хурдан хүрэх талд дээр туслалцаа үзүүлж, зөвөлгөө өгдөг. Одоогийн байдлаар нийт 1000 гаруй албан байгууллага, 5,000,000 гаруй хувь хүмүүст зөвөлгөө өгч, хамтарч ажилласан бөгөөд АНУ, Канад гээд дэлхий даяар 70 гаруй улсад илтгэл тавьж байжээ. Тэр эдийн засаг, түүх, бизнес, филисофи, сэтгэлзүйн салбарт 30 жилийн турш суйгагүй судалгаа, шинжилгээ хийсэн бөгөөд уг чиглэлээрээ 70 гаруй ном бичсэн юм. Түүний бичсэн номнууд олон хэл дээр орчуулагдан зарагддаг. Түүнээс гадна тэрээр 300 гаруй аудио, бичлэг хэлбэрийн хичээлүүдтэй бөгөөд “Амжилтанд хүрэх арга ухаан” гэдэг хичээл нь 28 хэл дээр орчуулагдаж түүний хичээлүүдээс дэлхий даяар хамгийн олон хүнд түгсэн нь болсон юм. Тэрээр 1984 онд Brian Tracy International гэх хувийн компаниа байгуулсан бөгөөд түүний хувьцаа, маркетинг, борлуулалт, импорт, түгээлтийн тал дээрхи мэдлэг, чадвар нь түүний компанийг тогтвортой амжилтанд хөтөлдөг байна. Тэр ажлынхаа хүрээнд нийт 107 орноор аялж байсан бөгөөд 6 улсын хооронд тогтвортой ажилладаг. Тэр 4 хэлээр ярьж чадна. Тэрээр эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг.
ХӨГЖЛИЙН ТОМЪЁО - Жижиг дунд үйлдвэрлэлийн сан ба алдагдсан боломж by Business Radio 98.9
G - 20 МУЕрөнхийлөгч Х.Баттулга 2018 оны намрын чуулганы нээлтэнд хэлсэн үг by Business Radio 98.9
G-20 - Тим Күүк - Duck их сургуулийн 2018 оны төгсөлтийн баяраар тавьсан илтгэл by Business Radio 98.9
Дэлхийн топ менежмент консалтингийн компаниудын нэг Байн энд Компани, түүний зөвлөх Эрик Алмкуст болон хамтран ажиллагчид 40 орчим жилийн туршлага, судалгааныхаа үр дүнгээр The Elements of Value буюу Үнэ цэнийн элемент гэх нийтлэлийн бичжээ.
Нельсон Мандела ХХ зууны түүхэнд Африк тивээс төрсөн хамгийн суу билэгт хар арьст удирдагч мөн. Тэрээр 1944 онд Африкийн Үндэсний Конгрессийн Залуучуудын лигт элсэн орж, төд удалгүй тус хөдөлгөөний удирдагчдын нэг болсон юм. Үндэстэн хоорондын зөрчил туйлдаа хүрсэн тул хар арьст хүмүүсийн эрхийг дээд зэргээр зөрчихийн эсрэг идэвхтэй тэмцэж байсан удирдагчдын нэг юм.
G-20 - Билл Гэйтс ТЭД дээр тавьсан"Тэг рүү тэмүүлэх технологи"хэмээх илтгэл by Business Radio 98.9
ЖЭК ДОРСИ 1. Твиттерийг хамтран үүсгэн байгуулагч Жэк Дорси нь 1976 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр АНУ-ын Миссури мужийн Сайнт Луист төржээ. 2. Тэрээр 1995-1997 онд Миссури-Рола Их сургуульд 2,5 жил суралцаад Нью Ёоркийн Их сургуульд суралцах болжээ. 3. 2000 онд Жэк Дорси Вэбээр дамжуулан холболт хүргэлт хийдэг компанид ажиллах болсон нь түүнд Твиттерийг нээх санааг төрүүлсэн юм. 4. 2011 онд Жэк Дорси Твиттерийн Гүйцэтгэх захирлаар ажиллах болсон ч 2015 онд албан тушаалаасаа буужээ. 5. 2013 онд тэрээр Воолт Диснэй компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллах болов. 6. Дорси болон твиттерийн хамтран байгуулагч Жим Мак Келви нар 2010 онд Скуэйр нэртэй карт унших төхөөрөмж бүтээсэн нь АНУ-д өргөн хэрэглэгдэж байна.
Баабар ингэж өгүүлэв - Нийгмийн сүлжээний онилогсод ба онилуулагсад by Business Radio 98.9
Ангела Меркелийн 2018 оны сонгуульд ялалт байгуулсныхаа дараа сонгуулийн хороонд тавьсан “Хүчирхэг Европыг бүтээх нь бидний зорилго юм” хэмээх илтгэлийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.
Боксын хүнд жингийн бүх цагийн үеийн агуу тамирчин Мухаммед Алигийн 1977 онд Англи улсад тавьсан “Энэ амьдралд бид зуурдхан ирээд буцдаг хэмээх” илтгэлийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.
РЕЖИНА ХАРТЛИ 1. Режина Хартли нь Бингтоны их сургуульд улс төрийн шинжлэх ухааны бакалаврын зэрэг, Фэйрлэй Диккинсон их сургуульд Компанийн засаглал болон байгууллагын харилцаа холбоо чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ. Түүнчлэн тэрээр Эйч Ар Си Ай-ийн Хүний нөөцийн мэргэжилтний зэрэгтэй 2. Режина Хартли нь Юу Пи Эс компанид байгууллагын хүний нөөцийн бодлого төлөвлөлт, сургалт хөгжил, албан тушаалын төлөвлөлт, ур чадварын үнэлгээний чиглэлээр 25 жил ажилласан туршлагатай. Тэрээр хүний нөөцүүдийн сонгон шалгаруулалтын үед алддаг туршлагатай хүнээс илүү хүсэл мөрөөдөл, зорилготой хүнийг сонгон шалгаруулснаар гүйцэтгэл өндөртэй байдаг талаар судалгаа хийж, 2015 оны 09-р сард ТЭД дээр тавьсан “Сайн гүйцэтгэл сонгон шалгаруулалтаас эхлэлтэй” илтгэлийг бүрэн эхээр орчуулан хүргэж байна.