Humans of MITPU: Recent Episodes

Mongolian IT professionals in United States (MITPU)

Podcast by Mongolian IT professionals in United States (MITPU)

View Details

Аливаа компани, баг өөрсдийнхөө хөгжүүлдэг үйлчилгээ, бүтээгдэхүүнийг өөрсдөө хэрэглэж туршихыг Dogfooding гэдэг билээ. (Eating your own dog food :-) )

Тэгвэл, технологийн салбар дахь удирдах түвшиний ажил хийж байгаа хүмүүстэй ярилцаж буй энэ удаагийн маань улиралын ээлжит зочиноор манай подкастын хөтлөгчдийн нэг А. Билгүүн оролцлоо.

Hopper компанид програм хангамжийн ахлах менежерийн /Senior Software Engineering Manager/ алба хашдаг тэрээр Individual Contributor /IC/ буюу удирдах бус карьерийн замналаас удирдах замнал руу шилжсэн шилжилт ямар байсан, ямар хүндрэлүүд тулгарч байсан зэрэг сонирхолтой сэдвүүдээр ярилцлаа.

Links:

  • https://www.linkedin.com/in/bilguunariunbold/
  • https://hopper.com/

Book recommendations:

  • An Elegant Puzzle: Systems of Engineering Management

View Details

Сайн байцгаана уу, сонсогчид оо. Манай подкастын шинэ улирал “Инженерийн байгууллага дахь удирдлага” буюу “Leadership in Engineering organization” гэсэн сэдвээр та бүхэндээ хоёр дахь дугаараа хүргэхэд бэлэн болоод байна.Манай энэ удаагийн дугаартаа Remitly компанийн Director of Risk Programs Нямхүүгийн Цэма оролцож байна. Түүнтэй бид хоёр мөнгөн гуйвуулга хийдэг компанид учирдаг эрсдэлүүд, түүний ажлын түүх, технологийн компанид хэрхэн лидэр болсон, өөрийн баримталдаг удирдагч хүний философийн талаар ярилцлаа. Та бүхэн манай энэ удаагийн дугаартай холбоотой асуулт байвал манай podcast@mitpu.org гэсэн хаягаар имэйл илгээгээрэй. Мөн манай зочинтой холбогдож ажил мэргэжилтэй холбоотой зөвлөгөө авах бол Links:https://www.linkedin.com/in/tinanyamkhuu/https://www.remitly.com/us/en?Book recommendations: Emotional Intelligence 2.0

View Details

Сайн байцгаана уу, сонсогчид оо. Манай подкастын шинэ улирал “Инженерийн байгууллага дахь удирдлага” буюу “Leadership in Engineering organization” гэсэн сэдвээр та бүхэндээ эхний дугаараа хүргэхэд бэлэн болоод байна.Манай энэ удаагийн дугаараар Microsoft компанийн Principal Group Software Engineering Manager Бат-Өлзий оролцон өөрийн Microsoft компанид сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Software Design Engineer in Test гэсэн албан тушаалаас эхлээд инженерийн менежерүүдийг хариуцсан Group Engineer Manager /GEM/ болтлоо олж авсан туршлага, мэдлэгээсээ бидэнтэй хуваалцлаа.

Та бүхэн манай энэ удаагийн дугаараас:

  • Microsoft компани дахь инженерийн удирдлагын карьер, шат дараалал
  • Удирдах түвшиний ажил сонгох нийтлэг шалтгаан болон сонголтонд нөлөөлдөг хүчин зүйлс
  • Individual Contributor буюу удирдах түвшний бус замналаас удирдах албан тушаал руу ороход тулгардаг бэрхшээлүүд
  • Imposter Syndrome буюу Дүр эсгэгч мэт санагдах: Туршлагатай, чадварлаг инженерээс туршлагагүй шинэ менежер болох шилжилт
  • Удирдах түвшний замнал руу шилжье гэж бодож байгаа хүмүүст өгөх зөвлөмж
  • Удирдах түвшний ажил хийж байгаа хүн яаж өөрийгөө тогмол хөгжүүлэх вэ?

Та бүхэн манай энэ удаагийн дугаартай холбоотой асуулт байвал манай podcast@mitpu.org гэсэн хаягаар имэйл илгээгээрэй. Мөн манай зочинтой холбогдож ажил мэргэжилтэй холбоотой зөвлөгөө авах бол https://www.linkedin.com/in/ulzii-luvsanbat-9ab4175/ LinkedIn хаягаар холбогдоорой.

View Details

Хүлээлгэсэнд уучлаарай :) Энэ удаагын дугаартаа манай анхны дизайнер мэргэжилтэй зочин болох П. Тэргэлтэй ярьсан маш сонирхолтой яриаг хүргэж байна. Түүний Apple компаний дизайн багт орсон түүхээс эхлээд Grace ⁠Hopper Celebration of Women in Computing (GHC)⁠буюу Грайс Хоппэрийн нэрэмжит компьютерийн салбарын эмэгтэйчүүдийн хамгийн том хурлын тухай, мөн монголын түүхийн талаарх телевизийн цуврал шоу хэрхэн хийж байгаа талаар ярилцлаа. Тэргэлийн ярьсан зүйлсийн талаар дэлгэрэнгүйг нь ⁠https://www.tergel.com/⁠ -ээс сонирхоорой.

Энэ улиралаараа бид та бүхэндээ MITPU группынхээ гишүүдийг танилцуулж, тэдний амьдралын түүх, IT-ын салбарлуу орсон замналыг ярилцахаас гадна, одоогоор эрхэлдэг ажил болон бусад сонирхолтой сэдвүүдийг базаж ярилцах болно. Таньд холбоотой асуулт байвал humansofmitpu@gmail.com э-майлээр бидэнтэй холбогдоорой.

View Details

Энэ удаагын дугаартаа МИТПУ-н үүсгэн байгуулагчидын нэг болох Э.Жагдаг-г уриж оролцууллаа. Бид хэдийгээр энэ дугаараа 2021 оны 12н сард бичсэн боловч одоо л оруулах боломж гарлаа. Хүлээлгэсэнд уучлаарай :)

Энэ улиралаараа бид та бүхэндээ MITPU группынхээ гишүүдийг танилцуулж, тэдний амидралын түүх, IT-ын салбарлуу орсон замналыг ярилцахаас гадна, одоогоор эрхэлдэг ажил болон бусад сонирхолтой сэдвүүдийг базаж ярилцах болно. Таньд холбоотой асуулт байвал podcast@mitpu.org э-майлээр бидэнтэй холбогдоорой.

View Details

5-р улиралын хамгийн анхны дугаар маань бэлэн боллоо. Энэ улиралаараа бид та бүхэндээ MITPU группынхээ гишүүдийг танилцуулж, тэдний амидралын түүх, IT-ын салбарлуу орсон замналыг ярилцахаас гадна, одоогоор эрхэлдэг ажил болон бусад сонирхолтой сэдвүүдийг базаж ярилцах болно. Таньд холбоотой асуулт байвал podcast@mitpu.org э-майлээр бидэнтэй холбогдоорой.

View Details

4-р улиралын сүүлийн дугаартаа бид сонсогч та бүхний асуултанд дэлгэрэнгүй хариуллаа. Та өөрт байгаа асуултын хариугаа энэ дугаараас олж авна гэж найдаж байна. Бидэнд уртын үг хайрлаж мөн асуултаа явуулсан бүх сонсогчиддоо баярлалаа.

View Details

Тушаал дэвшмээр байна уу?

Энэ дугаараа бид аль хэдийн ажлийн байртай боловч дараагийн том боломжыг хайж яваа сонсогчиддоо зориуллаа.

Түүнчлэн бид дараагийн дугаарт та бүхний асуултанд хариулахаар цэхэж байна. Та асуултуудаа 3 сарын 15 наас өмнө podcast@mitpu.org имэйл-руу илгээгээрэй.

View Details

Энэ удаад бид Америк-д мэргэжилийнхээ ажилыг хэрхэн олох талаар яриа өрнүүллээ. Хэрвээ та АНУ-д дөнгөж ирсэн, ирэх гэж байгаа, эсвэл ирээд удаж байгаа ч Монголд хийдэг байсан мэргэжилээрээ ажил олоход хүндрэлтэй байгаа бол энэ дугаараас мэргэжилийн Head Hunter-уудийн зөвлөгөөг заавал сонсоорой!

View Details

Америк-д суралцаж байгаа оюутан залуусдаа зориулсан шинэ дугаар маань бэлэн боллоо. Хэзээнээс эхэлж, хэрхэн, яаж, хүссэн компанидаа ажилд орж болохыг та бүхэн энэ дураараас олж мэдээрэй.

View Details

COVID-ын үеээр хэрхэн ажил олох бэ гэсэн сэдэвээр яриа өрнүүллээ. Ямар ажил олгогчид цар тахалын үеээр хамгийн их ажлын байр гаргаж байна, яаж ажлын байр олох, болон гэрээсээ ажиллахад юу чухал бэ гэсэн асуултуулын хариултыг та энэ дугаараас тухлан сонсоорой. Бидэнд асуулт байгаа бол podcast@mitpu.org имэйлээр холбогдоорой.

View Details

4-р улиралын хамгийн анхны дугаар маань бэлэн боллоо. Энэ дугаараар ажлын зууч гэж хэн бэ, хэрхэн танилыг хүрээгээ хэрхэн тэлэх бэ, LinkedIn-ээ хэрхэн сайжруулах бэ, prescreen гэж юу бэ гэсэн сэдвүүдээр ярилцсан байгаа. Таньд карьер хөгжүүлэлттэй холбоотой асуулт байвал podcast@mitpu.org э-майлээр бидэнтэй холбогдоорой.

View Details

Манай подкастын нэгэн шинэ улирал эхлэхэд бэлэн болоод байна. Тэгвэл бид дараагийнхаа улиралаас та бүхэндээ цоо шинэ өнгө төрхтэйгээр, шинэ хөтлөгчдийн бүрэлдэхүүнтэй хүрэх гэж байгаад бид маш их баяртай байна.

Та бүхэн энэхүү богино ярилцлагаас манай дараагийн хөтлөгчид хэн болох, ямар сэдэвтэй улирал байх зэргийг олж мэдээрэй

View Details

Манай энэ удаагийн дугаарт Google компанид Staff Software Engineer-р ажилладаг Б. Баттулга оролцон сонирхолтой яриа бидэнтэй өрнүүллээ. Түүний ярианаас товчхон хүргэхэд:

  • ✅Одоогийн байдлаар Google-n RankBrain хэмээх machine learning-д суурилсан хайлтын engine дээр, infrastructure тал дээр нь ажилладаг
  • ✅Шинээр гарч байгаа стартапуудын гаргадаг нэг том алдаа нь маш сайн хийгдсэн инженерчлэл, мэдлэг дээр суурилхаас илүү нэг санаа гаргаад тэрийгээ зах зээл дээр туршихад илүү анхаардаг
  • ✅Нэгэнт зах зээл дээр байр сууриа олчихсон загварыг дууриалгахаас илүү ирээдүйд эрэлт нь ихсэх, инженерчлэл нь хараахан бэлэн болоогүй байгаа санааг амдаж олох нь илүү чухал
  • ✅Youtube channel: https://www.youtube.com/channel/UCFk70qL0EAzrGWSHfLlZwZQ
  • ✅Хэрэглэгчид шууд хүрдэг төсөл нь түлхүү хэрэглэгчийн юу хүсэж байгаад төвлөрдөг бол Infrastructure баг нь бусад багуудыг өөрсдийн хэрэглэгч гэж хардаг ба багийн гишүүд илүү тогтвортой, удаан хугацааг өнгөрүүлдэг
  • ✅Системийн загвар гаргахдаа бүрдүүлж байгаа сервис/бүрэлдэхүүн бүр нь өөр өөрсдийн гэсэн дан ганц зорилготой, тэрхүү зааг нь маш тодорхой байх хэрэгтэй. Separation of Concern: Do one thing, do it best!
  • ✅Machine Learning-с өмнө Scalability буюу системийн уян хатан байдалд илүү төвлөрдөг байсан
  • ✅100 PB өгөгдөл дээр neural network training хийхэд нэг удаадаа 1TB парамер бүхий файлыг өөрчилж байна
  • ✅Machine Learning нийтээрээ хэрэглэж эхлээд удаагүй байгаа тул бүх л том компаниуд ижилхэн асуудалтай, ижил шатан дээрээ явж байгаа
  • ✅Хийж байгаа ажил чинь гарт чинь ороод, дадаад ирвэл асуудал бишдэж байна гэсэн үг гэж боддог. Энэ үед дараагийн шатны, илүү хүнд, ярвигтай гэсэн ажил руу орох хэрэгтэй
  • ✅Хийж байгаа ажлаас чинь хамаараад тэр болгон шинээр систем архитектур гаргах боломжгүй бол одоо байгаа системд чинь нэмж хөгжүүлэхэд төвөгтэй, ойлгомжгүй болохоор хүмүүс хүрэхээс зүрхшээдэг хэсгийг шинээр хөгжүүлэх нь том боломж бөгөөд тэрийг харж чаддаг инженерүүд хурдан дэвшдэг.

View Details

3 дугаар улирлын ээлжит дугаарт маань Амазон компаний ахлах инженер Лувсаншарав оролцож Амазон компанид DevOps болон програм хангамжын инженерээр ажилласан туршлагаасаа хуваалцлаа. Тэрээр тухайн компаний үүлэн технологийн (AWS) давуу тал, ялгаанууд, болон хэрхэн амжилттайгаар үүлэнд суурилсан үйлчилгээ үзүүлэх талаар Амазон компанаас гаргасан сайн архитектуртай систем хийх (AWS Well-Architected Framework) арга барилын талаар жишээ аван ярилцлаа. Мөн түүнтэй холбогдохыг хүсвэл luvsansharav.a@gmail.com хаягаар холбогдоно уу.

Та бүхэн таалан сонсоорой. Мөн цааш нь сонирхон суралцая гэвэл доорх материалуудыг сонирхоорой. 1. https://aws.amazon.com/architecture/well-architected/

View Details

3 дугаар улирлын салхийг хагалж манай энэ удаагийн дугаарт маань Stripe компаний ахлах инженер Э. Хонгор оролцож өсөж буй гарааны бизнэст Internationalization (i18n) буюу интернационалчлах нь хэмээх сэдвийн талаар Facebook компанид ажиллаж байсан туршлагаасаа хуваалцан ярилцлаа. Тэрээр тухайн компаниудын Internationalization системийн үндсэн ойлголтууд, дэд бүтэц, болон бизнесийн шаардлагуудын таалаар ярихдаа компаний дотоод инженерийн соёл маш чухал болохыг олцоллоо. Та бүхэн таалан сонсоорой. Мөн цааш нь сонирхон суралцая гэвэл доорх материалуудыг сонирхоорой.

  1. https://github.com/unicode-org/cldr
  2. http://userguide.icu-project.org/formatparse/messages
  3. https://increment.com/internationalization/

View Details

Манай подкастын нэгэн шинэ улирал та бүхэндээ хүрэхэд бэлэн болоод байна 🎉🎉🎉.

Хэрвээ та манай энэ удаагийн улиралын сэдэв юу болохыг мэдмээр байвал энэхүү трейлэрийг сонсоод үзээрэй.

Биднийг дэмждэг сонсогч та бүхэндээ баярлалаа.

View Details

iCodice нь Иллинной мужийн Чикаго хотод байрлах, Монгол инженерүүдийн удирдан авч явдаг програм хангамжийн компани юм. Тэгвэл манай энэ удаагийн дугаарт iCodice компанийн технологи хариуцсан захирал, дэд ерөнхийлөгч Тэмүүлэн оролцлоо.

Тэрээр өөрийн хэрхэн дадлагын оюутнаас дэд ерөнхийлөгч болсон замнал болон, АНУ-ын зах зээлд хэрэглэгчдээ хэрхэн олдог, түүнд нь хийсэн ажилаа сэтгэлээсээ чамбай хийх нь ямар тустай зэрэг сонирхолтой сэдвээр бидэнтэй ярилцлаа.

https://www.icodice.com

View Details

Манай подкастын энэ удаагийн дугаарт монголын зах зээлд 10 гаруй жил өөрсдийн марктенгийн бүтээгдэхүүнээрээ тэргүүлж буй “Erxes Inc” буюу "Эрксис Инк" компаны Co-founder, СТО Б.Бат-Амар оролцлоо. Өнөөдөр монголын ИТ -ийн салбарт Open source community үүсгэж буй анхдагч бөгөөд мэргэжил нэгтнүүддээ хамтдаа кодын чанар болон хөгжүүлэлтийн хурдыг өсгөж, уян хатан хөрвөх чадвартай маркетингийн платформ бүтээхийг уриалж байна. Манай ИТ -ийнхан “Эрхэс” -ийн https://github.com/erxes/erxes repo дээр 3 pull request үүсгээд swag (https://erxes.mn/swag) авах боломжыг битгий алдаарай. АНУ д байгаа хүмүүс шуудангаар хүргүүлж авах боломжтой. “Эрхэс” компанын маркетингийн бүтээгдүүн https://erxes.io/team

View Details

Бид энэ удаагийнхаа дугаарт та бүхний сайн танил, цахиурын хөндийн Tech Entrepreneur, Software Engineer, Product Manager, дэлхийн тэргүүлэгч програм хангамжийн чиглэлийн компаниудын нэг Salesforce-д "Бүтээгдэхүүн Хариуцсан Захирал"(Director of Product Management)-ийн ажлыг хүлээн аваад удаагүй байгаа М.Сувдмааг урин ярилцлаа.

Тэрээр гарааны бизнесийг цахиурын хөндий дэхь өөрийн туршлага дээрээсээ үндэслэн үүсгэн байгуулагч, ажил олгогч болон хөрөнгө оруулагчийн зүгээс тайлбарласан юм.

Та бүхэн анх бизнес эхлүүлэхдээ хамтрагчаа зөв сонгох нь ямар хэрэгтэй, шат шатны хөрөнгө оруулагчдийг хэрхэн татах, яаж холбогдох зэрэг чухал мэдээллийг манай энэ удаагийн дугаараас сонсоорой.

View Details

2020 оын эхний дугаараар бид CI/CD/CQ буюу тасралтгүйгээр програм хангамжыг боловсруулах, нэгтгэн гаргаж түгээх, болон чанарын шаардлага хангах гэсэн сэдвийн доор яриа өрнүүллээ. Та бүхэн бидний дурдаж ярисан зүйлсийг доорх холбоосоос харна уу. https://www.productplan.com/product-squads/ https://www.guru99.com/scrum-vs-kanban.html https://circleci.com/ https://travis-ci.org/ https://circleci.com/docs/2.0/code-coverage/ https://pypi.org/project/coverage/ https://webdriver.io/ https://github.com/erxes/erxes ETA fundraiser https://www.gofundme.com/f/lifeforeta

View Details

Манай энэ удаагийн дугаарт АНУ болон Монгол улсад үйл ажиллагаагаа явуулдаг Мэтавайс компанийн үүсгэн байгуулагч, дижитал нүүдэлчин Б. Буяндэлгэр оролцлоо.

Тэрэээр Америкийн зах зээлэээс ажил авч хийхэд ямар асуудлууд тулгардаг болон 100 % алсын зайн баг болсоноор хэрхэн маш олон асуудлыг шийдсэн ба энэ нь түүнийг дэлхийгээр тойрон аялангаа ажиллах боломжийг олгосон талаар сониролтой яриа өрнүүллээ.

Ярилцлагийн төгсөлд Буяа маань хэрхэн АНУ-д компаниа бүртгүүлсэн болон энэ чиглэлээр ажиллахад нь боломж олгосон визний төрлийн талаар дурдсан нь илүү олон дижитал нүүдэлчдийг төрүүлэхэд тус нэмэр болох болтугай хэмээн бидний зүгээс найдаж байна.

Холбоосууд: 1) https://www.metawise.net/ 2) https://www.uscis.gov/working-united-states/temporary-workers/e-2-treaty-investors 3) http://e2visalawyer.net/how-to-qualify-for-e-2-visa/investment-amount/

View Details

Энэ удаагийнхаа дугаараар бид монголд програмчлалын сургалт явуулдаг Steppe Coding, Nest Academy гэсэн 2 дугуйлангуудын талаар ярилцлаа. Манай зочноор Тамир болон Шагай нар маань оролцлоо. 2019 судалгаагаанаас хархад хүний нөөцийн дутагдалд ороод буй мэдээлэл технологийн салбарт маань тухайн чиглэлээр суралцагчдын тоо сүүлийн жилүүдэд буурсаар байгаа нь эмзэглэмээр хэрэг билээ. Тиймээс улам олон мэдээлэл технологийн мэргэжилтнүүдтэй болох ажил үйлс нь маш чухал билээ. Холбоосууд: 1) https://steppecoding.com/ 2) https://nestacademy.mn/ 3) http://www.usof.gov.mn/wp-content/uploads/2019/05/%D0%A5%D0%B0%D1%80%D0%B8%D0%BB%D1%86%D0%B0%D0%B0-%D1%85%D0%BE%D0%BB%D0%B1%D0%BE%D0%BE-%D0%BC%D1%8D%D0%B4%D1%8D%D1%8D%D0%BB%D0%BB%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%82%D0%B5%D1%85%D0%BD%D0%BE%D0%BB%D0%BE%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%81%D0%B0%D0%BB%D0%B1%D0%B0%D1%80%D1%8B%D0%BD-%D1%85%D2%AF%D0%BD%D0%B8%D0%B9-%D0%BD%D3%A9%D3%A9%D1%86%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%81%D1%83%D0%B4%D0%B0%D0%BB%D0%B3%D0%B0%D0%B0-converted.pdf

View Details

Энэ удаагийнхаа дугаараар бид микросервис хөгжүүлэх үед Correlation ID-ийн тусламжтэй хэрхэн логнуудаа багцлах вэ, Splunk, Elastic Search зэрэг лог инкслэдэг системүүдийн хэрэглээ, мөн түүнчлэн DataDog, Pager Duty зэрэг технологи, ойлголтуудыг ярилцлаа.

Ярилцлагийн төгсгөлд Continuous Deployment-тэй холбогдуулан сүүлийн үед технологийн салбарт өргөнөөр хэрэглэгдэх болсон Terraform  хэмээх технологийг онцоллоо.

Холбоосууд: 1) https://blog.rapid7.com/2016/12/23/the-value-of-correlation-ids/ 2)https://www.datadoghq.com/blog/ 3)https://www.terraform.io/docs/providers/aws/r/elasticsearch_domain.html

View Details

2 дугаар улиралын салхийг хагалж манай энэ удаагийн дугаарт маань Quora компаний Machine Learning инженер Б. Наранбаатар оролцож Quora хэмээх гарааны бизнэст Machine Learning хэрхэн ашилгадаг туршлагаасаа хуваалцан ярилцлаа. Түүнийг тухайн компаний 50 дах ажилтан болсон цагаас хоош сарын хэрэглэгчийн тоо нь 200-300 дахин өссөн бөгөөд Machine Learning анхнаасаа чухалчлан хөгжсөн энэ компаний дотоод инженерийн соёл, хэрэглэдэг дэд бүтцийн талаар дэлгэрэнгүй яриа өрнүүллээ. Та бүхэн таалан сонсоорой.

View Details

Бид хоёрдугаар улирлаараа технологийн чиглэлийн гарааны компаниуд, тэдний шийдэх ёстой асуудлууд зэрэг сонирхолтой сэдвээр ярилцахаар болсоныг та бүхэн мэдэж байгаа билээ.

Тэгвэл энэ сонирхолтой сэдвийг хэрхэн сонгосон талаар байж болох нэгэн хувилбарыг та бүхэндээ хүргэж байна.

View Details

Манай подкастын эхний улирал энэ хүрээд дуусч байна. Эхний улиралын 10 дугаарт бид ямар сэдвээр ярилцсаныг хамтдаа эргэн санацгаая.

Бид дараагийн улиралаас эхлэн подкастынхаа загварт нэгэн томоохон өөрчлөлт оруулж байгаа нь улирал бүхэн зөвхөн оноогдсон нэг сэдвийг судлан, ярилцах болно.

Тэгвэл 2-р улиралын сэдэв юу вэ?

View Details

Манай энэ удаагийн дугаарт Google компаний ахлах системийн инженер Б. Хасан оролцож систем дизайны асуудлуудад хэрхэн хандах талаар яриа өрнүүлж бидний авсан нарийн жишээ болох "iMessage г хэрхэн дизайн хийх вэ" гэдэг асуудлыг тайлбарлан ярилцлаа. Мөн яриагаараа бид монгол улсын спорт програмчлал буюу мэдээлэл зүйн алгоритмын боловсрол ямар түвшинд байгааг дүгнэн энэ салбарын чухлыг онцлон буу халлаа. Тухлан сонсоорой. Түүний сонирхуулсан хуудсууд. 1)https://www.spoj.com/ 2)https://www.topcoder.com/community/competitive-programming 3) https://projecteuler.net/ 4) Facebook Hacker Cup 5) https://codingcompetitions.withgoogle.com/codejam

View Details

Манай энэ удаагийн дугаарт Microsoft компанийн xиймэл оюун ухааны судалгааны төвд ажилладаг Цэндсүрэн оролцон Machine Learning салбарт, тэр дундаа мета аргаар суралцах арга барилд гарч буй сонин сайхан болон хүний хэлийг машинд заах аргын талаар ярилцлаа.

Анагаахын шинжлэх ухааны салбарын өгөгдөлүүд дээр machine learning аргаар үр дүн гаргах судалгаанаас гадна kaggle болон монгол хэлийг машинд заахад дүтагдаад байгаа зүйлс болон хэрхэн түүнийг нөхөж болох талаар ярилцлаа.

View Details

Энэ удаагийн дугаарт Чикаго хотын Нортвэстэрн их сургуулийн судлаач, хэрэглэгчийн зан төлөв буюу user experience чиглэлээр ажилладаг, доктор Я. Борчулуун оролцон өөрийн мэргэжлийн талаар болон түүний бас нэгэн хос мэргэжил болсон сэтгүүл зүй, тэр дундаа нийгмийн сүлжээгээр хүмүүс хэрхэн санамсаргүй байдлаар мэдээлэл олж авдаг, мөн цахим орчин дахь хуурамч мэдээлэлд хүмүүс хэрхэн ханддаг зэрэг өөрийн судалгаанаасаа иш татан сонирхолтой яриа өрнүүллээ.

Манай зочин маань саяхан өөрийн "Харвардын серендипити - Харвард төгсөгчийн ээжийн тэмдэглэл" хэмээх номоо хэвлүүлээд байгаа билээ.

Холбоосууд: 1. http://missouri.academia.edu/BorchuluunYadamsuren 2. https://onlinelibrary.wiley.com/doi/full/10.1002/meet.14504701237 3. https://www.academia.edu/964836/Incidental_exposure_to_online_news 4. https://fbnewsroomus.files.wordpress.com/2017/04/facebook-and-information-operations-v1.pdf 5. https://www.dni.gov/files/documents/ICA_2017_01.pdf 6. https://www.facebook.com/harvard.serendipity.book/

View Details

Манай энэ удаагийн дугаарт Facebook компанийн xиймэл оюун ухааны судалгааны төвд ажилладаг Сайнбаяр оролцон Machine Learning салбарт, тэр дундаа бататган суралцах (Reinforcement Learning) арга барилд гарч буй сонин сайхан болон тус салбарын давуу сул талуудыг тоймлон ярилцлаа.

Робот болон дата центрүүдэд нэвтэрсэн энэ хүчээ авч буй салбарын талаар ярилцахдаа Machine Learning салбарт судлаачаар болон хэрэглэгчээр хэрхэн орж суралцах талаар зочин маань үнэтэй зөвлөгөөгөө өгсөн юм. Түүний сонирхуулсан зүйлсийг доор хүргэж байна.

1) https://www.udemy.com/practical-deep-learning-with-pytorch/ 2) Deep Learning Text book: https://www.deeplearningbook.org/ 3) Thesis: https://cs.nyu.edu/media/publications/sukhbaatar_sainbayar.pdf 4) MNIST: http://yann.lecun.com/exdb/mnist/ 5) PyTorch: https://pytorch.org/get-started/locally/

View Details

Манай энэ удаагийн дугаарт IBM компанийн Виндоус системийн удирлагын багийн ахлах инженер /system admin/, Хойд Америкийн Цахим Өртөө ашгийн бус байгууллагын тэргүүн Н. Баасандорж зочилон Виндоус үйлдлийн системийн эргэн тойронд үйсч буй үүлэн технологийн шинэ онцлогуудаас болон кибер аюулгүй байдлын ертөнц дэхь залуусдаа өгөх зөвлөгөөнөөсөө хуваалцлаа.

Түүний сонирхуулсан системийн довтолгооны (pentesting) талаарх гарын авлага материалуудыг доорх хэсгээс хараарай. Хакинг болон Пентэстинг. 1) https://kali.training/ - 2) https://www.hackingarticles.in/ 3) https://www.hackthebox.eu 4) IPPSEC youtube channel - https://www.youtube.com/channel/UCa6eh7gCkpPo5XXUDfygQQA/videos 5)https://pentesterlab.com 6) https://www.vulnhub.com/

View Details

Та мэдээллийн технологийн салбарыг сонирхон, энэ салбарт ажилладаг мэргэжилтэн болох юмсан гэж бодож байсан уу? Хүн бүрийн мэддэг, сонгодог зам болох их, дээд сургуулиар дамжин мэргэжил олохоос гадна, эхний ээлжинд ажилд ороод хэрэг болох практик мэдлэгүүдийг заадаг, түргэвчилсэн сургалт буюу Бүүткампийн сургалт сүүлийн хэдэн жилд эрчээ аван дэлгэрч, технологийн компаниуд ч гэсэн зөвхөн сургуульд сурч зэрэг хамгаалсан бус, энэ мэт сургалтуудаар дамжсан хүмүүсийг ч гэсэн сонирхон, ажил олгох нь элбэг болоод байгаа билээ.

Манай энэ удаагийн дугаарын зочин Г.Уянга бүүткамп хэмээх энэхүү богино хугацааны, эрчимжүүлсэн, өөрийнх нь хэлж буйгаар долоо хоногт 60-70 цаг ч зарцуулахад багадмаар, сонирхолтой аялалаар аялан одоогоор 3 дахь компанидаа веб хөгжүүлэгчийн ажил хийж байгаа бүсгүй юм.

Тэрээр бидэнтэй өөрийн хэрхэн мэргэжилээ сольсон, мэргэжилээ солихийн өмнө өөрийн хийх дуртай, өөрт тохирсон мэргэжилийг олох гэж хэрхэн судалгаа хийсэн, бүүткампийн өдөр тутамын сургалт хэрхэн өрнөдөг болон сургалт нь дууссаны дараа ажил хэрхэн хайсан, Үбер компанийн тэмцээнд хэрхэн түрүүлсэн зэрэг олон туршлагынхаа тухай ярилцсан юм.

Мөн түүний дэмжин ажилладаг агаарын бохирдлыг бууруулахаар ажиллаж буй https://breathemongolia.org/ байгуулгын талаар сонирхоно уу.

View Details

Манай энэ удаагийн дугаарт Duo Security компанийн системийн аюулгүй байдлын инженер /security engineer/ Г. Эрдэнэбат зочилон, тээврийн хэрэгсэл хоорондын, тээврийн хэрэгсэл бусад зүйлсийн хоорондын харилцан мэдээлэл солилцох систем зэрэг өөрийн гар бие оролцож байсан төслүүдийн талаар бидэнтэй ярилцан, мэдлэг туршлагаасаа хуваалцлаа.

Мөн тэрээр ярилцлагын төгсгөлд өөрийн цаг зав, хүч хөдөлмөрөө зарцуулдаг олон сайн дурын төслүүдийн нэг болох АНУ дахь анхны морин хуурын наадмын талаар яриа өрнүүлсэн бөгөөд та бүхэн монгол соёл, морин хуурыг америк улсад таниулан сурталчилах сайхан зорилго бүхий энэхүү наадмыг дэмжихийг хүсвэл доорх холбоос руу ороорой: https://www.gofundme.com/the-1st-morin-khuur-festival-in-the-usa-2019?utm_source=facebook&utm_medium=social&utm_campaign=fb_dn_postdonate_r&fbclid=IwAR2fmtjTRms5GNvr124J7RzlBKpK1BVvBfRuaSZu-EVgi5tgT5gRoEPTauY

Ярилцлагын явцад дурдагдсан ном, материалууд: 1. [CycurV2X](https://www.escrypt.com/en/products/cycurv2x 2. V2X secure communications 3. Ross Anderson - Security Engineering: A Guide to Building Dependable Distributed Systems 4. Bruce Schneider - Click Here to Kill Everybody: Security and Survival in a Hyper-connected World

View Details

Манай энэ удаагийн дугаарт Амазон компанийн програм хангамжийн ахлах инженер Шагай оролцон технологийн компаниудын ажлын ярилцлага ямар байдаг талаар болон хүмүүсийн, тэр дундаа Монголчуудын нийтлэг гаргадаг алдаа зэрэгийг ярилцлаа.

Та бүхэн дэлхийн хэмжээний технологийн компаниудад хэрхэн өөрийгөө бэлдэх вэ, ажлын санал авсаны дараа цалингаа хэрхэн тохиролцох вэ гэх мэт үнэтэй зөвлөмжүүдйиг ярилцлага өгсөн, авсан тоо нь гурван оронтой тоонд орсон манай зочиноос сонсоорой.

Ярилцлагын явцад дурдагдсан ном, материалууд: 1. Cracking the Coding Interview: 189 Programming Questions and Solutions 2. LeetCode.com 3. [Hacker Rank Interview Preperation Kit](https://www.hackerrank.com/interview/interview-preparation-kit 4. TripleByte.com

View Details

002 | Microservices by Mongolian IT professionals in United States (MITPU)

View Details

Энэ удаагийн дугаарт Sales Force компанид инженерийн менежерийн алба хашдаг Ч. Баттөгс уригдан орж програм хангамжийн компанид инженерийн менежер гэж хэн болох, ямар үүрэг гүйцэтгэдэг талаар, түүнчлэн инженер хүн өөрийн менежертэйгээ ямар түвшинд харилцаагаа өрнүүлэх болон инженерээс менежер болох замналын талаар ярилцлаа.

Манай зочиний санал болгосон ном: Multipliers: How the Best Leaders Make Everyone Smarter - Liz Wiseman

View Details

Promo by Mongolian IT professionals in United States (MITPU)