EduCast: Recent Episodes

Herbalife Mongolia

Мастер трэйнер Чинзориг багшийн зөвлөгөөг та нар минь хүлээн авч сонсоно уу

View Details

"Удирдан манлайлах, шийдвэр гаргах нь"

Манлайлагч гэж яг ямар хүнийг хэлэх вэ? Та удирдан манлайлах чадвартай хүн мөн үү? Та манлайлах ур чадвараа ямар түвшинд байгааг мэдэхийг хүсэж байна уу?

Таныг хүрээлж буй хүмүүсийн харилцаанаас хараад л таныг хэр манлайлагч хүн бэ гэдгийг мэдчих боломжтой байх нь.
Энэ удаагийн дугаарыг сонсоод та өөртөө дүгнэлт хийгээрэй.
Бизнесийн орчинд ч, гэр бүл, найз нөхдийн хүрээлэлд ч харилцаан дээр ямар чанарыг баримталбал илүү тэнцвэртэй бат бөх харилцаа бий болох талаар, мөн илүү сайн манлайлагч, оновтой сайн шийдвэр гаргагч болоход тань тус болох үнэтэй зөвлөгөө бүхий шинэ дугаараа хүлээн авч үзээрэй!

View Details

Эерэгт төвлөрөх нь

Хорвоо дээр муу зүйл гэж байдаггүй гэдэгтэй та санал нийлэх үү?
Сөрөг зүйлийг харсан ч хараагүй юм шиг тэвчиж байх нь дээр үү? анхнаасаа өөрийгөө хүчлэхгүйгээр аливааг байгаагаар нь хүлээн авч чаддаг байх нь илүү амар уу?

Ямар нэгэн зүйл танд тааламжгүй, онцгүй санагдаж, тавгүйтэж байна уу? гэтэл яг үнэндээ та л тэр зүйлийг сөргөөр хараад байгаад гол учир байгаа юм болов уу? 
Эдгээр асуултын гарцыг энэ удаагийн дугаараас олж мэдэх болно шүү 

View Details

"Борлуулагч хүний нетворкинг ур чадвар"

Ямарваа нэгэн ажил, бизнес дээр холбоо харилцаа буюу нетворкинг хэрхэн холбогдож, хэр зэрэг хүчтэй нөлөөлдөг гэж бодож байна?

Та өөрөө нийгэм дээр хэр нетворкинг сайтай хүн бэ? Арын хаалга гэдэг зүйлийг та ямар өнцгөөр хардаг вэ? Энэ нетворк гэдэг зүйл амьдралд хэрэгтэй эсэх, хэрхэн нөлөөлдөг, түүний сайн болоод саар зүйл нь юу байж болох талаарх ойлголтуудыг энэ удаагийн дугаар танд өгөх болно.

Товчхондоо та өөрийгөө яаж өөрчилмөөр байна, таны зорилго хаашаа чиглэж байна? гэдгээс хамаараад зорилгынхоо төлөө хийх хамгийн эхний алхам бол хэрэгтэй хүрээлэл, олонлог руугаа өөрөө зорьж очих юм. Харилцаа холбоогоо тэлэх тал дээр суралцах хэрэгтэй ур чадварууд, анхаарах хэрэгтэй мэдлэгийн талаар, бизнест нөлөөлж болох давуу талуудын талаар энэ удаагийн дугаараас олж мэдэж, өөрийгөө дараагийн алхамд бэлдэн хөгжүүлээрэй.

View Details

"Карьерын үнэ цэнэ"
Та өөрийн амьдралын түвшин, одоогийн карьерт сэтгэл ханамжтай байж чаддаг уу? 
Ноён амьдрал, Ажилтан амьдрал, Боол амьдрал зэрэг олон үе давхаргатай амьдрал дунд өөрийн карьер гэдэг зүйл дээр хэрхэн зөв сонголт хийж, амьдралынхаа турш түүнийгээ хэрхэн үнэ цэнэтэй хадгалж явах вэ?

Хүн өөрөө хичээж зүтгэсний үндсэн дээр аливаа ажилд дурлаж, өндөр карьерт хүрэх боломжтой юу? зэрэг таны амьдралын хамгийн чухал сэдвээр маш үнэ цэнэтэй зөвлөгөөг энэ удаагийн дугаараас мэдэж аваарай

View Details

"Өөрийгөө хэрхэн нээж илрүүлэх вэ?"

Хийх дуртай ажил, өөрийн онцгой чадвар, авьяасаа олоод харчихсан хүн ажил амьдрал дээр бусдаас илүү амжилттай байж чаддаг.

Та хийх дуртай зүйл, өөрт байдаг давуу талаа олж нээж чадсан уу?
Өөрийн чадвараа нээж илрүүлэхийн тулд хаанаас, юунаас эхлэх хэрэгтэй вэ? Байнга юу ч хамаагүй туршиж үзэх хэрэгтэй юу? Өөрийгөө олж нээхэд туслах ямар арга замууд байдаг талаар маш хэрэгтэй зөвлөгөөг та энэ дугаараас үзээрэй 

View Details

“Цагийг үр бүтээлтэй ашиглах нь”
Хоногийн 24 цагийг та хэр өндөр бүтээмжтэй, өндөр үнэлэмжтэй ашиглаж чаддаг вэ? Зөв цагийн менежментийг өөртөө болоод хамрагчдаа бий болгож амьдралыг илүү үр бүтээлтэй сэтгэл дүүрэн өнгөрүүлэх талаар Мастер трэйнер Чинзориг багшийн зөвлөгөөг та нартаа хүргэж байна

View Details

-Өөрийгөө товч тодорхой илэрхийлэх нь

Мастер трэйнер Чинзориг багшийн үнэ цэнэтэй зөвөлгөөг та нар минь хүлээн авч сонсоно уу✔️

View Details

Хэрхэн нөхөрсөг харилцааг бүрдүүлэх вэ?

Мастер трэйнер Чинзориг багшийн үнэ цэнэтэй зөвөлгөөг хүлээн авч сонсоно уу