ӨРТӨӨ подкаст URTOO Podcast's Show: Recent Episodes

ӨРТӨӨ подкаст URTOO Podcast

Архитектур, хот төлөвлөлтийн тухай амттай яриаг хуваалцах ӨРТӨӨ подкаст.

View Details

Дугаар 8

Улаанбаатар хотын ачаалал дээд цэгтээ тулаад буй энэ үед асуудлыг шийдвэрлэх алхмуудын нэг нь томоохон их сургуулийн барилга байгууламжуудыг хотоос нүүлгэх тухай асуудал юм. Бидний нийгмийн гол хөдөлгүүр болох боловсон хүчнийг бэлтгэх нэн чухал энэхүү орон зай архитектур төлөвлөлтийн ямар онцлогтой байх ёстойг, өнөөдрийн их сургуулийн барилга байгууламжууд эдгээр орон зайн шаардлагуудыг хангаж байгаа эсэхийг, Улаанбаатар хотын ачаалалд хэрхэн нөлөөлдөг эсэхийг энэ удаагийн дугаараас хүлээн авч сонсоорой.

View Details

Цирк нь бидний хүүхэд насны дурсамжтай салшгүй холбоотой байдаг билээ. Циркийн урлаг нь маш их тэсвэр тэвчээр , ур чадвар ,уян хатан байдалтай байдаг. Тиймээс гоё сайхан үзүүлбэр үзүүлэхийн тулд хангалттай том хүртээмжтэй орон зайг архитектур төлөвлөлтийн шийдлээр бий болгодог.Улаанбаатар хотын циркийн барилга нь тэрхүү стандарт шаардлагыг хангасан барилга мөн болов уу? Тэгвэл энэ удаагийн дугаараар та бүхэндээ Улаанбаатар хотын циркийн барилгын талаарх үүсэл хөгжил , архитектур орон зайн шийдлийн тухай , мөн сүүлийн үед өрнөөд байгаа циркийн барилгыг тойрсон асуудлын тухай өөрсдийн үзэл бодлоо хуваалцсан шинэхэн дугаараа хүргэхэд бэлэн боллоо.

View Details

Дугаар 6

Монголчууд бид эрт дээр үеэс уламжлагдан ирсэн өв соёлтой ард түмэн билээ. Биет соёлын томоохон төлөөлөл болох монгол архитектурын хэв шинжийг агуулсан сүм хийдийн монгол сүм хийдийн барилга юм. Сүм хийдийн барилга нь тухайн үедээ шашин номыг соён гэгээрүүлэх газар байсан ба түүнчлэн их хүрээ нийслэл бий болоход ч ихээхэн ач холбогдол үзүүлсэн. Амарбаясгалант хийдийн архитектур төлөвлөлтийн онцлог түүний нөлөөлөл ач холбогдлын талаар ярьсан сонирхолтой амттай яриаг Өртөө подкастын 6дахь дугаараас хүлээн авна уу.

View Details

Дугаар - 5

Коронавирус нь архитектур болон хот төлөвлөлтөд хэрхэн нөлөөлсөн бэ? Дэлхий нийтэд тулгамдаад байгаа энэхүү аюулт тахал аялал жуулчлал , эдийн засаг , боловсрол гэх мэт маш олон салбаруудад шалгуур болж байгаа бөгөөд архитектур , хот төлөвлөлтөд мэдэгдэх болон үл мэдэгдэх байдлаар өөрчлөлт үзүүлээд байгаа юм. Үүнд олон сонирхолтой таамаглалууд бий болоод байна. Эдгээрийг ӨРТӨӨ подкастын 5 дахь дугаараас хүлээн авч сонсоно уу

Urtoo_podcast #Covid19 #Архитектур

View Details

Дугаар - 4

Оршин суугчдийн талархал болоод шүүмжлэлд багагүй өртсөн энэ сарын онцлох бүтээн байгуулалт бол "Хонхтой цэцэрлэгт хүрээлэн" байв. Хотын төвд байрлаж байсан ашиглалтгүй, хашаа болон бутлаг ургамалаар хашигдсан, хайрцаглагдмал орон зайг задлаж, иргэдэд илүү нээлттэй харааны тав тухыг хангахуйц ногоон байгууламж бүхий олон нийтийн орон зайг бүтээхийг зорьжээ.

ӨРТӨӨ подкастын 4дэхь дугаараас Улаанбаатар хотын анхны цэцэрлэгт хүрээлэнгийн үүсэл болон шинэчлэлийн тухай мэдээллийг хүлээн авна уу.

View Details

Дугаар 3

Хот бол зөвхөн залуучууд, идэр насныханд зориулагдсан соёл амралт болон бизнесийн орон зай биш юм. Хот нь хүүхэд багачуудын дурсамж мөрөөдлийг бүтээлцэх, тэдний тав тух аюулгүй байдлыг нарийн бодож төлөвлөгдсөн байх шаардлагатай нэн чухал орон зай мөн. Тоглоомын талбай болон хүүхдийн орон зайн тухай сонирхолтой, товч яриаг хүлээн авна уу.

ТоглоомынТалбай

View Details

Дугаар 2, episode 2

Та бидний Гэр гэж нэрлэгдэх сууц, түүний гадаах орчинд ямар ямар зайлшгүй шаардлагууд мөрдөгдөж байх ёстойг та мэдэх үү? Тав тухтай амьдрахад тань туслах архитектур хот төлөвлөлтийн алхмуудын тухай, эмх цэгцтэй хотыг бүрдүүлэхэд бидний оролцоо яагаад чухал тухай мөн дурдлаа.

Шинэхэн дугаараа хүлээн авна уу!.

View Details

Episode 1

Кофе шоп (coffee shop) гэж юу вэ? Өдрөөс өдөрт хэрэглээнд нэвтэрч,  Улаанбаатар хотод тав тух нэмж байгаа шалтгаан нь юу вэ? Хаа сайгүй тааралдах жижигхэн чамин Кофе шопууд хот төлөвлөлтийн нэг хэсэг мөн үү?