Hotolsar podcast: Recent Episodes

Hotolsar

Амь зуух биш амьдрахыг хүснэ... #OscarWilde

Хэрвээ амьдрахыг хүсэж байвал хамтдаа зөндөө зүйл хийе. Тэгээд зөндөө олон алдъя, өөрийгөө хайрлъя, хамтдаа амьдаръя <3

View Details

GEN Z таны бодож байгаагаас илүү ухаалаг. Бас хэнээс ч айхгүй үзэл бодлоо илэрхийлж чаддаг юм шүү. Бид ямар ч нам, нэр дэвшигч хувь хүнээс мөнгө аваагүй бөгөөд хэнийг ч магтаж эсвэл муулаагүй. Эндээс залуучууд ямар ухаантай болсныг, тэд юманд хэрхэн шүүлтүүртэй хандаж байгааг сонсоод магадгүй зарим нь гайхах байх. Тиймээс энэ дугаарыг сонгууль сонсох дургүй ойлгодоггүй бүх хүнд зориуллаа. Залуу үеийн төлөөлөл болж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэнТэмүүлэн, Энхжинтөгс 2-тоо баярлалаа <3 Жүлх

View Details

Найз гээд нэгэндээ гай болохгүй, бас нэгнийхээ өмнөөс хариуцлага хүлээх шаардлагагүй шдээ. Харин нэгнийхээ өмнөөс баярлах, яг байгаагаар нь хайрлах, хамтдаа амь зуухгүйгээр амьдрах хүн л найз байгаасай. Энэ ч бас үерхэл юм болов уу? Хэн нэгнийг хамт цагийг өнгөрөөдөг хүн гэдэг тодорхойлолтоор тодорхойлвол тэр нь найз гэдэг үг бололтой. Харин би өөрийн сонгосон гэр бүл гэж боддог.

View Details

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХ сэдвийн хүрээнд ярилцлаа. ___________

Энэ дугаарын зочноор @AnuHarchu оролцлоо. Түүний YouTube суваг болон Instagram хаягийг доор холболоо. http://YouTube.com/AnuHarchu http://Instagram.com/AnuHarchu __________

Mean Girls киноны гол эсрэг дүр Regina George-ийн тухай видео эсээ: https://youtu.be/4i6b0gtsWeM

Bloomberg Gender Equaltiy Index 2020 (Жендерийн тэнцвэртэй байдлын 2020 оны индекс): https://www.bloomberg.com/gei

View Details

Surprise!  Өнөөдөр 2 подкаст оруулчлаа. Үерхэл гэсэн сэдвээр "VIA - САХИЛГА СУЛ"-аар ярилцсан юм. Үүнийгээ татаж аваад өөрийн хаягаараа бас орууллаа <3

View Details

Үргэлж МУНДАГ шүү! шилдэг нь шүү! гэж ХҮЧИЛЖ ирсэн боловсролын системээс. Хөөрхөн шүү, ухаалаг шүү, даруухан шүү, хүчтэй шүү гэж дарамталж байдаг нийгмийн шаардлагаас бүгдээс нь залхаж байна. Охид хөөрхөн биш байж болох уу? Хөвгүүд хүчтэй биш байж болох уу? Тэд МУНДАГ биш байж болох уу? Энэ үгнүүд: Магтаал биш ХҮЧИНДЭЛТ. Шаардлага, шахалт, дарамт...

ЯЛ ЯЛ ЯЛ гээд өөрийгөө хүчинддэг МУНДАГ байх гэдэг хүн өнөөх цэцэрлэгийн атаархалаас эхлэлтэй байхдаа. Урдахаа сайн хийгээд, хэн нэгэнд садаа болохгүйгээр хорвоогийн хэдэн тоосны нийлбэр гэдгээ мэдрэн оршин амьдрах юмсан. Мундаг биш байж болох уу? болно оо ❤